Д.Сумъяабазар сайд “The Japan Times” сонинд ярилцлага өглөө
2018 оны 2 сарын 12

Уул уурхайн салбарын  талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа.
Монгол-Япон улс хоорондын харилцаа тогтоосны 45 жилийн ойн баяр энэ сард тохиож байна. Иймээс хоёр орны парламентын бүлгийн даргын хувьд Япон улсын Монголын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
“The Japan Times” сонин нь 122 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэж, 40 гаруй мянган дугаараа уншигчдад хүргэжээ. Японд онлайнаар сард 1 сая орчим хүн уншдаг байна.
Тус сонин Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахаар төлөвлөж тусгай сурвалжчлагчдыг манай оронд ажиллуулж байгаа юм байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.