Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс засуулбал эрлэг лугаа учирна


Өвлийн адаг харагчин үхэр сар. Таван шар мэнгэтэй шар бар өдөр. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс засуулбал эрлэг лугаа учирна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан