Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
“Оюутолгой” ХХК 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр болов
“Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөх, цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болсон байна. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д тавьсан актыг хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Гаалийн Ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч 2017 оны 2-р сард Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Тус захиргааны хэрэг нь 2018 оны 1-р сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэсэн хэмээн ГЕГ-аас мэдээлэв
0 Сэтгэгдэл