Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Хоёр дүүдээ аав ээжийгээ орлодог 10 настай охин
Хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. Үлгэрт гардаг шиг адал явдал, өрөө дүүрэн тоглоомтой байхыг мөрөөдөг нэгэн байхад, зарим нь ердөө л үеийнхэнтэй тоглохыг аз жаргал гэж боддог.
Тэгвэл 10 нас Сяо Ин охины хувьд аз жаргал гэдэг хоёр дүүгээ асрах гэнэ. Тэрээр хоёр дүүгийнхээ хувьд аав, ээжийгээ орлодог, асран хамгаалагч нь.
Хүүхдүүдийн эцэг хорт хавдрын улмаас нас барсан бол ээж нь нэг л өдөр орхиод ор сураггүй алга болжээ. Тэд Хятадын Нантана тосгонд амьдардаг.
Сяо гэртээ юу л хэрэгтэй байна бүхнийг өөрийн гараар хийж чаддаг. Тэр хоёр дүүдээ хоол бэлтгэж, хичээлийнх нь бэлтгэлийг хангаж явуулна. Орой нь дүү нарынхаа хичээлийг давтуулна. Охин хэзээ ч гар хумхин суудаггүй. Хэдийгээр аавынх нь ах хоёр дүүг нь өргөж авахыг хүссэн ч охин татгалзсан гэнэ. Тэр дүү нараа хүмүүжүүлж, өсгөж чадна гэдэгтээ итгэдэг учраас эцэг, эхдээ ч амлалт өгсөн гэж ярьдаг.
Охин хоёр дүүдээ шүдээ сайн угаахыг бас хичээлээ сайн хийхийг үргэлж захина. Хүүхдүүдийг авга ах нь тэднийг гэртээ амьдруулахаар авчирсан ч Сяо хоёр дүүтэйгээ нэг өрх болон тэдний хажууд амьдардаг.
Охин усанд явж, хоолоо хийж, хувцсаа угаана. Хэдийгээр борви бохисхийлгүй ажилтай байдаг ч тэр ангидаа хамгийн сайн сурдаг сурагч нь.
Охин усанд явж, хоолоо хийж, хувцсаа угаана. Хэдийгээр борви бохисхийлгүй ажилтай байдаг ч тэр ангидаа хамгийн сайн сурдаг сурагч нь.
Сяо охины хүндхэн амьдарлын талаар сургуулийн захиргаа мэдсэнээс хойш тэдэнд туслахаар хандив цуглуулах болсон байна. Өнөөдөр хүүхдүүдэд олон хүмүүс тусладаг учраас тэд хүнд амьдралыг үл ажран баяр баясгалантай амьдарч байна.
Сяо хоолоо бэлтгэж байна
Дүү нараа сургуулиас нь тосох эгч.
Хөвгүүдийг шүдээ зөв угааж сурахад эгч нь үргэлж туслана.
Хөвгүүдийг шүдээ зөв угааж сурахад эгч нь үргэлж туслана.
0 Сэтгэгдэл