Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХҮРЭЛ ТУЛГА-2018” НААДМЫН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА


Хүүхэд багачуудыг Монгол хэлнийхээ үгийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилготой Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын дүүргийн шилдгийг шалгаруулах “Хүрэл тулга-2018” наадам өнгөрсөн баасан гарагт болсон юм.
Өнөөдөр дээрх наадмын нийслэлд оролцох хүүхэд багачуудын эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагналыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар гардуулж, амжилт хүслээ.
Энэхүү наадмын 2 ангилалд нийтдээ 96 хүүхэд, багачууд шүлгээ уншиж, ангилал тус бүрээс 8 буюу нийтдээ 16 сурагч нийслэлийн наадамд оролцох эрхээ авсныг танилцуулбал:
Дунд нас буюу 6-9 дүгээр анги
I байрт О.Болортуяа 71-р сургууль 6б анги
II байрт О.Зулсар 35-р сургууль 9б анги
III байрт Б.Энх-Уянга 58-р сургууль 9д анги
Тусгай байрт Б.Маралжин 45-р сургууль 6г анги
V байрт Ш.Цогзолмаа 16-р сургууль 6в анги
Наранцэцэг Үй цай сургууль 8в анги
VII байрт Я.Мөнхбаяр ТСБТСДС 9а анги
VIII байрт А.Анужин 16-р сургууль 8а анги

Ахлах нас буюу 10-12 анги
I байрт А.Сайнжаргал 71-р сургууль 12б анги
II байрт Б.Машбат 45-р сургууль 12г анги
III байрт Э.Сугар 71-р сургууль 10б анги
Тусгай байрт Б.Буянхүү 2-р сургууль 12в анги
V байрт Б.Содбилгүүн 58-р сургууль 11в
VI байрт М.Энхтуул ТСБТСДС 12 в анги
VII байрт Н.Сарангоо 16-р сургууль 11а анги
VIII байрт Б.Бапмааренчин Үй цай сургууль 11а ангийн сурагч.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан