Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Сүхбат: Ерөнхийлөгчийн зөвлөмжийн дагуу “Их Эе”-ийг хуралдуулахад миний бие хүчин зүтгэх болно


УИХ-ын гишүүн А.Сүхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичигт хариу өгчээ. Түүний өгсөн хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА
2018.04.30

Албан бичгийн хариу
Монгол Улсын Ерөнхийлөгч таны миний нэр дээр ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Е/06 дугаартай албан бичигтэй танилцлаа. Юуны өмнө Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгаад анхаарлаа хандуулж бидэнд төрийн бодлогын үнэтэй чиглэл өгсөнд гүнээ талархаж байна.
Таны албан бичигт “Та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их Эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя” гэсэнтэй миний бие УИХ-ын гишүүн, Дархан аварга цолтны хувьд бүрэн дүүрэн санал нэгтэй байна.
Миний бие 1986 онд Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн удирдлагаар бөхийн чөлөөт барилдаанаар гараагаа эхэлж үндэсний бөхөөр хичээллэж 1990 оноос Улсын баяр наадамд үндэсний бөхөөр зодоглож бөхийн ертөнцөд хөл тавьсан билээ. Монгол Улсын Гавъяат тамирчин, Үндэсний бөхийн Дархан аварга цолонд хүртлээ зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж ард түмэндээ монгол бөхийн гайхамшиг, ур чадварыг харуулахын төлөө чин сэтгэлийг баримтлан, шулуун шударгыг эрхэмлэн тэмцэж ялж, ялагдаж явсан жирийн нэгэн тамирчин билээ. Гэтэл үндэсний бөхийн барилдаанд даваа наймаалцах, цолны найраа хийх явдал байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн билээ. Тэр нь залуу бөхчүүдэд ямар их дарамт учруулж, улсын алдар цолыг мөнгөний хэрэгсэл болгож үнэ цэнэгүй болгож байгаа нь ёс зүйгүй, шударга бус байдлыг даамжруулж байгааг үл тэвчиж тэмцсэн бөгөөд улмаар ид бяр мэх тэгширч байсан 35 насандаа зодог тайлахад хүрсэн билээ.

Монгол эрчүүдийн сүлд хийморь монгол бөхчүүддээ оршин байдаг. Монгол бөхийн барилдаан шударга сайхан, цэвэр өрсөлдөөн, цэнгэл баясалтай болж чадвал Монголын төр, иргэд олон түмэнд нөлөөгөө үзүүлнэ гэдэгт би бат итгэдэг хүн. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн зөрчил тэмцлийг таслан зогсоох тухай таны байр суурийг талархан хүлээн авч дэмжиж байна.
Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдсан зүйл байхгүй. МҮБХ-ны тэргүүнийг тойрсон маргааныг Монгол улсын гурван шатны шүүх шийдвэрлээд олон жил болж байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс арван зургаан жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг таслан зогсоох цаг нэгэнт болсон байна.
Хуулийг гууль болгож, худлыг үнэн болгож гүтгэлэг цацаж, иргэд олон түмэн, бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулж байгаа бусармаг явдлыг өөхшүүлж болохгүй. Эрхэм Ерөнхийлөгч таны зөвлөмжийн дагуу хуулийг чандлан баримталж, “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны дүрмийн хүрээнд ойрын хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, “Их Эе”-ийн хуралдааныг товлон зарлаж хуралдуулахад миний бие хүчин зүтгэх болно.

ХҮНДЭТГЭСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ

0 Сэтгэгдэл
tolgoi deer chini tur gej baidag yum shuu.
Тэгэхгүй бол хамгийн түрүүнд цолоо хураалгах хүн чинь чи юм шүү дээ .
ХАДАМ ААВЫНХАА ЭВ ЭВ ШУНАЛЫГ НЬ ДАР????? ЧАМД ӨӨР ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ НААД ТАНХИМД ЧИНЬ БАЙХГҮЙ
Хэдэн авгайчуулынхаа эв ээёийг олж яв даа шуналын тулам минь
Suhbataa chi MUBHolboonoos hol bai.Chi bol horchin.Luivar bulhaig ter ter geed helchihej chadahgui bj bnga Uvs tsarai gargaad gonshignoj yvah ym.Chi halh,avraga hun shig bai.
Хамгийн их уншсан