С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо
2018 оны 5 сарын 16

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын өмгөөлөгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр 1 сараар сунгаж шийдвэрлэсэн тул уг хүсэлтийг шүүгч хянах боломжгүй гэж үзсэн байна.  
Учир нь Ерөнхий шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүхийн шийдвэр нь захирамжид заасан хугацааг дуустал хүчинтэй байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллэв.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.