Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын авто баазад гал түймэр унтраах дадлага хийжээ


  Нийслэлийн Онцгой байдлын газраас  Засгийн газрын авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газарт гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль зохион байгуулав.
Дадлага сургуулиар тус баазын 400 автомашины зогсоолд гал түймэр гарч галын шатлага эрчимтэй тархан дэлгэрэх аюултай нөхцөл байдал хүндэрсэн, ажилтан албан хаагч бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай, өндрөөс нэрвэгдэгчийг аврах ажиллагааны цагийн байдлуудаар зохион байгуулсан байна.
 Дадлага сургуульд “Засгийн газрын авто бааз УТҮГ-ын  штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн,  НОБГ-ын ГТТХэлтэс, НАА-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 10 дугаар анги,  Улаан Загалмайн хороо,  дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийт 168 ажилтан, албан хаагч 27 автомашин, хүч хэрэгсэлтэйгээр оролцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан