Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усны гүний шумбалтын иж бүрэн хувцас хандивлав


Булган аймгийн Онцгой байдлын газарт “Монэнергео” ХХК-ийн захирал Г.Пүрэвсүрэн  усны гүний шумбалтын иж бүрэн хувцас хандивлажээ. Уг  иж бүрэн хувцас нь  28.8 сая төгрөгийн өртөгтэй  бөгөөд -40 градус хүртэл хүйтэнд усны гүнд эрэн хайх үйл ажиллагаа явуулах зориулалттай аж.  Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж “Манай аймагт томоохон нуур цөөрөм, гол мөрөн  элбэгтэй. Жилийн аль ч улиралд усанд осолдох эрсдэл их гардаг. Бидний ажлыг ойлгож, дэмжсэнд баярлалаа” хэмээн талархалаа илэрхийлжээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан