Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр томилов


УИХ-ын нэгдсэн чуулганаар Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэн дэмжив. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг учир СЕХ-ны гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэрээр 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 1998 онд Нидерландын Вант Улсад иргэний болон худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ.
 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын хэлтэст дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 20008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж буй.

0 Сэтгэгдэл
Сууж байгаа нь хүртэл "Намайг хэн хэлж, нохойг хэн саахав?" гэсэн янзтай, хуруунуудаа сарвайтал нь салаавчилчихсан, хүзүүндээ гармушик үүстлээ хахуулиар хөөчихсөн, нүдэнд хүйтэн авгай байна. Хичнээн дээрэнгүй, муухай ааштай болдоо? чи ер!
Хамгийн их уншсан