Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн бэлгэнд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн боосон зөрчил илэрчээ

Эх үрсийн баяр удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотой НМХГ-аас хүнсний дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй газрууд энэ шалгалтад хамрагдлаа. 

 Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүн хүүхдийн бэлгэнд боох, үнэ хямдруулан зарах зөрчил илэрчээ.

Иймд хэрэглэгчид хүүхдийн бэлгээ сонгохдоо шошгын мэдээлэл буюу үйлдвэрлэгчийн нэр, хаяг,  бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх арга, хориглох заалттай сайтар танилцаж худалдан авахыг анхааруулж байна. 

Мөн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс цагдаагийн байгууллагатай хамтарч “1000 нэрийн бараа” худалдааны төвийн гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан