Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиригсүүрийн тонуулчид баригдав


Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг Хайрханы ар хэмээх газар булш ухаж, сүйтгээд байна гэсэн  нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага ажиллажээ. Ингээд тус аймгийн цагдаагын газар хиргисүүр ухаж байсан 3 иргэнийг багаж хэрэгсэлтэй нь баривчлан шалгаж байна. Урьдаас бэлтгэн төлөвлөж эртний булш бунхан ухдаг байжээ.
Монголчууд эрт үеэс өвөг дээдсийн булш бунханд хүндэтгэлтэй хандаж хамгаалж хойч үедээ өвлүүлсээр ирсэн түүхтэй. Хиригсүүр дээр гишгэж, явж болдоггүй газар дэлхийн эзэн хилгэнэдэг хэмээн сургаж ирсэн ард түмэн.  Иймд иргэдийг орон нутгийнхаа цагдаагийн байгууллагатай хамтран байгаль дэлхий, өв соёлоо хайрлан хамгаалахыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан