Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Мөнгөнтуул чансаагаа +6 оноогоор ахиуллаа


Энэтхэгийн Мумбайд болсон "AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” эмэгтэй шатарчдын тэмцээнд гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. 

Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээнд 7 орны 12 шатарчин өрсөлдсөн байна.

2018 оны Монгол Улсын аварга, гавьяат тамирчин, Олон улсын матсер, эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар байрт оржээ.

Б.Мөнгөнтуул уг тэмцээнд түрүүлснээр чансаагаа +6 оноогоор ахиулсан байна.  

Завхан аймгийн харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнгөнтуул өнгөрсөн тавдугаар сард Архангай аймагт болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан