Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Хүрэлбаатар 75 хувиар нэмэгдсэн төсвөө танахаар татаж авлаа


Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 29,315.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 76.0 хувь буюу  22,084.7 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 24.0  хувь буюу 7,230.3 сая төгрөг байхаар тооцов. Энэ 2018 оны төлөвлөгөөнөөс 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Урсгал зардлын 45.1 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 54.9 хувийг бусад зардал эзэлж байгаа аж

энэ төсвийн төслийг УИХ-ын төсвийн байнгын хороо хэлэлцэж Монгол Улсын ерөнхий аудитор Д.хүрэлбаатарт уг төсвийн төслийг татаж авахыг сануулав. Учир нь төсвийн төсөлд зардал нь 75 хувиар нэмэгдсэн байжээ. Тухайлбал,цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг 8,894.6 сая төгрөгөөр төлөвлөж, урьд оноос 2,550.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 490.1 сая төгрөгийг тусгаж, урьд оноос нэмэгджээ. Учир нь орон нутаг дахь төрийн аудитын газруудад байр, ашиглалтын болон түрээсийн зардлыг төлөвлөсөнтэй холбоотой нэмэгдсэн гэж тайлбарлаж буй юм. Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар 2019 оны төсвийн төслөө эргэн харж танахаар  татаж авлаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан