Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ


Монголчууд гүний усаа бүхий хэрэгцээндээ ашигладаг. Иймд хэрэглэсэн усаа цэвэршүүлж үйлдвэрлэлд ашиглах талаар сүүлийн үед  ярьж байгаа. Ингээд “Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэх боллоо. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн уул уурхайн  үйлдвэрүүдэд нийлүүлэх юм. Төслийн урьдчилсан тооцоогоор  хоногт 200 мянган шоо метр усыг говийн бүст, 50 мянган шоо метр усыг цахилгаан станцад нийлүүлнэ. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг угаан, экспортод гаргаснаар нэг тонн нүүрснээс 50-60 хүртэл ам.долларын ашиг олох боломжтой. Ингэснээр жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж тооцоолжээ. Саарал ус ашигласнаар говийн бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, ногоон бүс, хиймэл нуур, цөөрөм байгуулан хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой билээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан