Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы тамирчин мөнгөн медалиа эргүүлэн авлаа

Германы тамирчин Лилли Шварцкопфыг долоон төрөлтийн сүүлийн төрөл болох 800 метрийн гүйлтийн үеэр шүүгчид дүрэм зөрчсөн гэж үзээд тэмцээнээс хассан. Үүний үр дүнд Их Британы Жэссика  алтан медаль, Оросын тамирчин Татьяна Чернова нэг шат ахин мөнгөн медаль авч, украйны Людмила Йосипенко хүрэл медаль авсан.

Гэвч Германы тамирчин зүгээр нэг бууж өгөхийг хүссэнгүй шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн заргалдсаны хүчинд дүрэм зөрчөөгүй, шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэдгээ баталж чадав. Ингэснээр тэрээр мөнгөн 6649 оноогоор мөнгөн медаль авч, Оросын тамирчин 6628 оноогоор хүрэл медаль авах болж, харин украйны тамирчин медальгүй хоцорлоо.

Энэ мэтээр шүүгчид буруу шүүсэн гэдэгт итгэлтэй байвал тамирчид, дасгалжуулагчид зоригтойгоор өөрийн байр суурийг хамгаалж болдог л юм байна.

Тодруулга

Олимпийн долоон төрөлтөд хөнгөн атлетикийн 7 төрөл багтдаг. Долоон төрөлтийн уралдаан нь хоёр өдөр явагддаг бөгөөд тухайн төрөл бүрт авсан онооны нийлбэрээр үр дүнг нь гаргадаг.

Эмэгтэйчүүдийн долоон төрөлтийн эхний өдрийн тэмцээнд 100 метрийн саадттай гүйлт, өндөрт харайлт, зээрэнцэг түлхэлт, 200 метрийн гүйлт явагддаг. Хоёр дахь өдөр нь уртын харайлт, жад шидэлт, 800 метрийн гүйлт явагддаг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан