Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далдыг харагчид оддын ирээдүйг харжээ

Өнөөдөр хаа далдыг харагчид, зөнчид зөвхөн манайд гэлтгүй бусад олон оронд ч газар аваад байгаа. Тэд байсхийгээд л дэлхийг сөнөх өдрөөс эхлээд, нефтийн үнэ буурах цаг хүртэл баахан мэдэгдэл хийж, дуулиан тариад тав гурван цаас цохиод л явдаг. Энэ удаад тэд Голливудын оддын ирээдүйг хэлжээ.

Америкийн зөнчдийн хэлж байгаагаар бол Райн Гослинг Ева Мендес хоёр 2013 оноос өмнө сүй тавих юм байна. Харин Женнифер Энистон, Жастин Тэру хоёр энэ жил гэрлэх нь юу л бол, гэрлэхээр бол 2013 онд л гэрлэнэ гэжээ. Мила Кунис  Эштон Качэр хоёр удахгүй салах бол энэ жил 57 хүрээд байгаа Шэрон Стоун, 27 настай Мартин Мики нар мөн л удахгүй хоёр тийш болох юм гэнэ. Ева Лонгория Марк Санчес хоёр мөн л хуримаа хийхгүй гэнэ.

Ерөнхийдөө бол дийлэнх нь сална, болохгүй нь бүтэхгүй нь гэсэн байна. Манай нөгөө хэдтэй адил “аягүй байна, засал хийлгэхгүй бол болохгүй” гээд л битүү чимхээд байгаа бололтой дог шүү. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан