Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малайз алт авсан тамирчинд 300 мянган доллар, 12 кг алт өгнө

Манай олимпийн медальтнууд нутагтаа ирээд засгийн газраас мөнгөн шагнал авсан гэдгийг та сайн мэдэж байгаа. Тэгвэл ер нь улсууд олимпийн медальтнуудаа хэдий хэмжээний мөнгөөр урамшуулдаг юм бэ?

Швейцарын олимпын хороо хувийн дүнгээр алтан медаль авсан тамирчиндаа 40 мянган франк, мөнгөн медальтандаа 30 мянган франк, хүрэл медальтандаа 20 мянган франк өгнө. 

Малайзийн засгийн газар 13 олимпод оролцож байгаа ч нэг ч удаа алт авч байгаагүй. Засгийн газраас алт авсан тамирчиндаа 300 мянган доллар амласан. Харин спонсор компаниуд нь алтан медаль авсан тамирчиндаа 12 кг алт өгөх бөгөөд мөнгөн дүнээгр бол энэ нь 600 мянган доллар болох юм. 

Тажикистан засгийн газраас Олимпийн алт авбал 300 мянган сомони буюу 63 мянган доллар, мөнгийн төлөө 250 сомони, хүрлийн төлөө 200 мянган сомони өгнө. Үүний нийслэл Душанбе хотын мэр алттай хүнд 2 өрөө байр өгөөд, мөнгөтэйд 45 мянган сомони, хүрэлтэй  хүнд 35 мянга сомони нэмж өгөх юм байна. Тажик энэ олимпод 15 тамирчнаа явуулсан. Шинэ түүхэндээ энэ улс нэг мөнгө, нэг хүрэл авсан.

Египет хэдий хувьсгалынхаа үр дагаварын учрыг олох гээд бужигнаж байгаа ч олимпийн медальтнуудаа урамшуулахаа мартсангүй. Засгийн газраас алт авбал 1 сая египет фунт буюу 130 мянган евро, мөнгө авбал 750 египет фунт буюу 97,5 мянган евро, хүрэл авбал 500 мянган египет фунт буюу 65 мянган еврогоор шагнах юм байна. 1912 оноос хойш Олимпод оролцож байгаа энэ улс түүхэндээ 22 медаль авсан байдаг.

Мексикийн үндэсний спортын комисс нь алт авсан тамирчиндаа 500 мянган песо буюу 37 мянган доллар, мөнгө авбал 250 песо буюу 18 мянган доллар, хүрэл авбал 125 мянган песо буюу 10 мянгагн доллар өгөх болжээ. Энэ бол хувийн дүнгээр. Багаараа алт авбал 3 сая песо буюу 233 мянган доллар, мөнгө бол 2 сая песо буюу 149 мянган доллар, хүрэл бол 1 сая песо буюу 74,5 мянган доллар өгөх юм байна. Өмнөх олимпоос таэквондоогоор хоёр алт, синхрон сэлэлтээр нэг хүрэл авч байсан.

Израйл улс алт авбал сая шекель буюу 259 мянган доллар, мөнгө авбал 400 мянган шекель буюу 103 мянган доллар, хүрэл авбал 250 мянган доллар буюу 65 мянган доллар өгнө.  

ОХУ алт авбал 4 сая рубль буюу 125 мянган доллар, мөнгө авбал 2,5 сая рубль буюу 78 мянган доллар, хүрэл авбал 1,7 рубль буюу 53 мянган доллар өгнө. Холбооны энэ шагнал дээр орон нутгийн засаг захиргааныхан тус бүр өөр өөрийн шагналаа нэмнэ. Жишээлэхэд, Челябинск муж өөрийн нутгийн алт авсан тамирчин 1 сая доллар амлаад байгаа. 

АНУ 2002 онд тогтоосон журмынхаа дагуу алт бол 25 мянган доллар, мөнгө бол 15 мянган доллар, хүрэл бол 10 мянган доллар өгнө. Дээр нь тус тусын спортын холбоодуудаас жич шагна өгдөг. Жишээлэхэд, Living the Dream Medal Fund-оос медаль авсан бөхчүүдээ алт, мөнгө, хүрэл медальтанд 250 мянга, 50мянга,  25мянган долларыг тус тус амлажээ. 

Казахтсан 1-р байранд 250 мянган доллар, 2-р байранд150 мянган доллар, 3-*р байранд 75 мянган доллар өгөх юм байна.

Белорус алт авбал 150 мянган доллар, мөнгө бол 75 мянган доллар, хүрэл авбал 50 мянган доллар өгнө.

Украйн алтдаа 100 мянган доллар, мөнгөдөө 75 мянган доллар, хүрэлдээ 50 мянган доллар өгнө.

Их Британы тамирчид медаль авлаа гээд ямар ч мөнгөн урамшуулал авахгүй. Харин зураг хөргийг нь багтаасан марк хэвлэн гарга. Гэхдээ медаль авсан бүх тамирчдыг оруулахгүй, шодож байгаад аз таарсныг оруулаад, маркан дээр гарлаа гэж 10 мянган фунтээр шагнана.

Грекчууд мөн л юу ч авахгүй.

Норвег, Швед улсууд медальтнуудынхаа нэрийг газар зүйн объектүүдэд өгнө. Өөрөөр хэлбэл уул, толгой, хад мадандаа тэдний нэрийг өгч мөнхжүүлэх юм байна.

Хойд Солонгос нь медальтнууддаа төрийн өндөр дээд одонгоор шагнана.

Хятадууд алт авсан тамирчиндаа ямар ч байсан 54 мянган доллар өгнө гэсэн сураг байна. Энэ улс ямар мөнгөн шагнал өгөхөө хэлэлгүй байж байгаад, өгснийхөө дараа л мэдэгддэг уламжлалтай.

Италичууд алт авбал 140 мянган евро, мөнгө авбал 75 мянга, хүрэл авбал 50 мянган евро өгнө. 

Испани тамирчид алтсан авсанд нь 73 мянга, мөнгө авсанд нь 38 мянга, хүрэл авсанд нь 24 мянган евро өгнө.

Германи алтандаа 15 мянга, мөнгөндөө 10 мянга, хүрэлдээ 7500 мянган евро өгнө.

Словакчууд алт авсандаа 45 мянга, мөнгөндөө 35 мянган, хүрэлдээ 25 мянган евро өгнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан