Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Элэг бүтэн ажиллаж, цаашид хамтарч шийдвэр гаргах ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, МАН-тай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.  

-УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр /өчигдөр/ Байнгын хороодоо  байгууллаа.  Ингэснээр цаашид УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэж ойлгож болох уу?
-УИХ өнөөдөр найман Байнгын хороогоо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ойрын үед үүссэн улс төрийн нөхцөл байдал УИХ-ын ажиллагааг тодорхой хэмжээгээр зогсоосон. Энэ нь юунаас болов гэдэг нь нийгэмд ойлгомжтой байгаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй Засгийн газар байгуулах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Эвслийнхэн ч Монгол Улсын төрийн язгуур эрх ашиг, төрийн тасралтгүй үйл ажиллагаа, хамтарсан Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллахаа мэдэгдсэн. Иймээс УИХ-ын үйл ажиллагаа цаашдаа тасралтгүй явна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяр даргад шүүх ял оноосонтой холбоотой АН-ыг байр сууриа илэрхийлээч гэсэн санал тавьсан. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. АН-ын хувьд УИХ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага. Шүүх бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх мэдлийг хэрэгжүүлдэг тусдаа байгууллага. Шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн нам, олон нийтийн байгууллага оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хатуу баримтлах ёстой. Гэхдээ Монгол Улсад өмнө гарч байсан улс төрийн хэлмэгдүүлэлт дахин гарах ёсгүй. Ардчилал, хэлмэгдүүлэлт хоёр зохицож болохгүй гэдэгт АН ч, Монголын ард түмэн ч санал нэгдэнэ гэж үзэж байна. Бид хамгийн гол нь, төрийн ажлыг цаашид зөв явуулах эрх зүйн орчныг өөрчлөх ёстой. Анхаарах зүйл юу вэ гэхээр Шүүхийн тухай хуулийн хуучин социалист, шоронжсон тогтолцоог өөрчлөх асуудалд санал нэгдэх ёстой. АН-ын хувьд ИЗНН, “Шударга ёс” эвсэл, МАН-тай ч хамтарч эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-МАН-тай зөвшилцөх асуудал юу болж байна вэ?
-МАН-тай зөвшилцөх асуудалд олон талаар гарц хайж байгаа. МАН-ыг төлөөлж Н.Энхболд гишүүн өчигдөр ярилцлага өгсөн байсан. АН-ын хувьд аливаа нэгэн шаардлага, тулгалт хийх ёсгүй гэсэн байр  суурьтай байна.
Аль аль талаасаа зөв гарц хайх ёстой. Бидний харж байгаа зөв гарц бол ямар ч байсан УИХ-ын үйл ажиллагаа цаашид жигд явах ёстой.

МАН-ын тавьж байгаа асуудлаар бол нэгдүгээрт, УИХ олонхио бүрдүүлсэн учраас УИХ-ын даргаа сонгосон. УИХ-ын үйл ажиллагааг цаашид явуулахад МАН хуралдаандаа оролцох нь зарчмын асуудал шүү гэж хэлье. Хоёртдугаарт, Өвөрхангайн тойргийн маргаантай асуудалд хоёр тал ойлголцох ёстой. Энэ бол хэн хэндээ хийх тулгалт биш. Хоёр талаасаа ойлголцоод иргэний, захиргааны хэргийн шүүхээр, журмаараа шийдэгдээд явах асуудал.

Гурав дахь нь санал тоолох машины асуудлыг нягталж үзэхдээ хэрэв машинд итгэхгүй байгаа бол сонгуульд үл хамаарах асуудлаар санал асуулга зохион байгуулж  санал тоолох машиныг шалгаж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Монголын төрийг төвшитгөе, засгийн ажлыг хэлбэрэлтгүй явуулъя, ард түмнийхээ эрх ашгийг урдаа тавья гэж байгаа бол энэ УИХ элэг бүтэн ажиллаж, цаашдын шийдвэрээ хамтарч гаргах ёстой.

0 Сэтгэгдэл
yag unen ev negdeltei bj baij uls oron hugjinu sh dee etssiin etsest
жэөнгхшрүозлкддплдьорха
МАНАН үүсэхнүү одоо МАХН одоо нэг хүнээс шууд хамааралтай юм байна одоо тэгээд энэ МАХН-ын юу гэж ойлгох вэ? мээдэхгүй
ikh zuil huleej bgaa shuu amjilt
ajildaa shuurhai oroochee
sain ajillah baih aa demjij bgaa shuu
yag unen ev negdeltei bj baij uls oron hugjinu sh dee etssiin etsest
unen unen ajlaa hiie
gatsaatai zasgiin gazraa odoo ajlaa hiie eee
MAN odoo ajlaa hiie ee uls ornii ajil hetsuudlee
odoo gatsaa tsaashaa urgeljlehgui bailgui dee
ajildaa shuurhai orie oo zasgiin gazriin gishuud ee
er ni bol tiim shuu demjij bna aa
Хамгийн их уншсан