Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүний хөгжил сан”-гийн мөнгөний талаар Д.Хаянхаярваа сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Г.Уянга Сангийн санд Д.Хаянхярваад асууга тавьжээ. Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас бэлнээр олгох нэг сая төгрөгийн талаар асуулгадаа дурдсан байна. Асуулгад “МАН, АН-ын 2008 оны сонгуулийн амлалт, 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ажлын хүрээнд “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд болон хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан 16-гаас дээш насны иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас нэг сая төгрөгийн хишиг хувийг бэлнээр олгохоор болсон. Үүний дагуу Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дээрх мөнгийг гурав хувааж 4,5,6 дугаар сард олгох болсон талаар хуралдааны дараа Та мэдээлж байсан билээ. Гэтэл өнөөдрийг болтол ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бүрэн авч чадаагүй байна. Иргэд сонгогчдын дийлэнх хувь уг асуудлаар УИХ-ын гишүүн надад хандаж байгаа тул дараахь асуулгыг тавьж байна. Үүнд: Хүний хөгжил сан”-гаас бэлнээр олгох нэг сая төгрөгийн олголтын байдал ямар төвшинд байгаа. Иргэдээс ирж байгаа мэдээллээр дээрх мөнгийг газар бүрт тэгш олгохгүй байгаа, зарим дүүргийн иргэд 330 мянган төгрөг аваад үлдэгдлийг нь аваагүй байхад өөр дүүрэгт 670 мянган төгрөг авсан байна. Үлдэгдэл мөнгийг хэдийд олгох, энэ ажил яагаад сунжирч саатаж байгаа болон УИХ-ын 53 дугаар тогтоолд заасан хугацаанд энэ мөнгийг олгох талаар Сангийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай асуужээ.

Асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33.1.4, 33.4 дүгээр заалтыг үндэслэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн болно” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан