Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлмэгдүүлэлтээр эхэлсэн төрийн гацаа хэнд ашигтай вэ

МАН-ынхан бусдад буруугаа чихэхдээ гаргууд. Гаргууд гэдгээ ч олон зүйлээр нотлох болсон. Хэд хоногийн өмнө  МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс ял оноосон. Түүнийг ингэж ялласан нь АН-ынханы хийсэн зүйл гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлэхээр оролдох болов. Магадгүй ийм ойлголт төрүүлэх нь хамтарч засаг барихаар болсон АН, “Шударга ёс” эвслийнхэнийг хагаралдуулах гэсэн нэг арга ч байж болох талтай. Энэ бүхний дүнд хамтарсан Засгийн газар тарж, АН-ынхан МАН-ыг царайчилна гэсэн горьдлого тээж байхыг ч үгүйсгэхгүй. “Шударга ёс” эвсэл АН-ынхан хамтарсан Засгийн газар байгуулчихвал өнгөрсөн хугацаанд МАН-ын хийсэн булхай луйвар илчлэгдэнэ гэхээс айж байгаа. Айх нь ч аргагүй байх. Магадгүй буруутан болж шүүхийн хаалга татах хүн энэ намд нэгээр тогтохгүй байхыг үгүйсгэхгүй. Үүнийг өнөөдөр хэн ч үгүйсгэхгүй, үгүйсгэж ч чадахгүй. Тиймээс асуудал гарвал баруун, зүүн гараараа солилцоо хийх зүйл хэрэгтэй. Энэ нь магадгүй Н.Энхбаяр байсан юм биш байгаа даа. Н.Энхбаярт ял оноовол хамтарсан Засгийн газар ганхана. Үүнийг нь далимдуулах санаа агуулсан байхыг хэн байг гэхэв дээ.
Ер нь, МАН-ынхан бид хүчтэй сөрөг хүчин. Бидэнгүйгээр УИХ ажлаа хэвийн үргэлжлүүлж чадахгүй гэж бодож байсан ч тэдний энэ бодол талаар өнгөрсөн. УИХ-д суудалтай гурван нам, бие даагчид хамтраад чуулганаа хуралдуулж төрийн ажлыг гацаанаас гаргасан.

Ингэж МАН-гүй УИХ-ын ажилыг үргэлжлүүлж байна. Хуралдаа суу, асуудлаа хэлэлцэе гэсэн саналыг улс төрд суудалтай намууд олонтаа тавьсан ч тэдэнд төрийн ажил гацах эсэх нь огт хамаагүй байх шиг. Тиймдээ ч гэдийж яваад мэхт мэхэндээ гэгч болж хоцров. Өнөөдөр МАН-ынхан чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаагаараа юу хожив. УИХ-д бүлэг байгуулж чадсангүй, Байнгын хороодод төлөөлөлгүй хоцров. Сонгогчид тэдэнд саналаа өгснийхөө төлөө төрд төлөөлөлгүй боллоо. Тэгэхээр төрийн ажлыг гацаах сонирхол МАН-д байгаад зогсохгүй ингэх нь тэдэнд ашигтай байж л дээ. Төрийн ажил гацах эсэх нь МАН-д огт хамаагүй, харин хамтарсан Засгийн газар байгуулж буй нь тэдний хувьд асуудал болоод буй.

МАН-ынхны сэтгэлийг зовоож байгаа асуудал хамтарсан Засгийн газраар дуусахгүй нь бололтой. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан Засагт хамтраад зогсохгүй ирэх орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарна гэдгээ зарласан. Энэ бүхэн МАН-ын удирдлагуудын нойрыг хулжааж байгаа бололтой. Тиймээс л Н.Энхбаярыг барьж шоронд хийсэн хүн нь Ц.Элбэгдорж гэсэн мессэж олны дунд тарааж байгаа. Үүгээрээ тэд хоёр “Э”-г хоёр тийш нь харуулах санаа агуулж байж ч болох талтай. Энэ бүхэн мэдээж хэрэг, МАН-д л ашигтай. Ирэх хоёр сонгуульд МАН дахин ялагдал хүлээвэл энэ нам газрын хөрснөөс арчигдаж  ч мэднэ гэсэн айдастай байгаа болов уу.
Үнэхээр л намуудын нэгдэл МАН-ынханы толгойны өвчин болсон. Тиймдээ ч өөрсдийн хийсэн хэргээ бусдад нялзааж уснаас хуурай гарахыг оролдох болж.

0 Сэтгэгдэл
MAN zailuul gj ewii2 hehe
ичээчэээ эд нар одоо
мгтмга хаях юмсан
МАН-г няцаа үзэн ядаж байнааа
Энэ МАН, МАХН гэсэн увайгүй, арчаагүй, өрөвдөлтэй нөхдүүдээс болж АН-ын улс орноо өөд нь татах боломж цаг хугацаа алдаад байхын. Тэр янз бүрийн тулгалтыг нь битгий хүлээж аваач хууль эрх зүйн өөр орчин байдгүй юм бол дахиад сонгууль болмоор юм АН цэвэр ялна даа тэгүүл. Одоо ард түмэн тэнэг сонголт хийсэндээ харамсаж байгаа
Энэ МАН, МАХН гэсэн увайгүй, арчаагүй, өрөвдөлтэй нөхдүүдээс болж АН-ын улс орноо өөд нь татах боломж цаг хугацаа алдаад байхын. Тэр янз бүрийн тулгалтыг нь битгий хүлээж аваач хууль эрх зүйн өөр орчин байдгүй юм бол дахиад сонгууль болмоор юм АН цэвэр ялна даа тэгүүл. Одоо ард түмэн тэнэг сонголт хийсэндээ харамсаж байгаа
Энэ МАН, МАХН гэсэн увайгүй, арчаагүй, өрөвдөлтэй нөхдүүдээс болж АН-ын улс орноо өөд нь татах боломж цаг хугацаа алдаад байхын. Тэр янз бүрийн тулгалтыг нь битгий хүлээж аваач хууль эрх зүйн өөр орчин байдгүй юм бол дахиад сонгууль болмоор юм АН цэвэр ялна даа тэгүүл. Одоо ард түмэн тэнэг сонголт хийсэндээ харамсаж байгаа
Албан тушаалын донтонгуудыг албан тушаалын төлөө тасралтгүй үргэлжилж байгаа хэрүүл тэмцэл нь харуулж байна.
шунал мө¬рөөдөл хоёроо ял¬гаж ядан тэн¬тэр тунтар яваа МАН хэцүү
Шунал ихэдвэл шулам болдог гэж өвөг дээдэс сургадаг. Энэ үг зүгээр ч нэг хэлсэн иш¬лэл биш биз. Аливаа юм ихэдвэл юу болдгийг хэн хүнгүй мэдэх хойно энэ тухай нуршаад яахав.
МАН Сүүлийн үед улстөрчдийн албан тушаалын шунал хэрээс хэтэрлээ. Арай дэндэж байна МАН ард түмний эх орны ажил гацааж байна
МАН л гацаагаад байгаа юм чинь тэдэнд л ашигтай болоод ажил уяад байна
unen unen MAN-aa olon aashaa boliochee uls oron maani hetsuudlee sh dee
hereggui l songoloo gej
MAN ard tumniihee itgeliig aldaad duusch bna aa ugaasaaa
ajlaa hiie ee MAN aaa ichmeer yum aa
hudlaa nam hudlaa humuus bolimoor yum aa
MAN gej zubhun uursdiin erh ashgaa boddog uls ornoo bodoj bgaa ni haana bna aaa
AN-d amjilt MAN aar tutahgui gej bodoj bna
ajlaa hiij chadahgui bol suudlaa uguh heregtei sh dee
uls orniihoo hugjluus tatahaa boliochee MAN aaa
MAN-d uneheer heleh ug algaaa
Хамгийн их уншсан