Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгосын удирдагч Путинд өндөр амжилтыг хүсэн ерөөжээ

Олон нийт, тэр тусам гадаадын улс гүрний тэргүүнүүдэд хандан мэдэгдэл барагтай бол хийгээд байдаггүй Хойл Солонгосын тэргүүн Ким Чен Ун улсынхаа тусгаар тогтнолын 67-н жилийн ойн баярын тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгчид хандан явуулсан илгээмжиндээ "... хүчирхэг Орос ороныг байгуулахад чиглэсэн хариуцлагатай ажилд тань өндөр амжилт хүсье" гэжээ. Цаашлаад "Японы эсрэг дайны үеэр гаргасан БНАСАУ ба ОХУ хоорондын найрсаг бөгөөд хамтын ажиллагааны уламжлал харьцаа нь цаашид ч тогтвортой хөгжсөөр байх болно" гэжээ. 

Үүнээс өмнө Хойд Солонгосын гадаад худалдааны сайд Ли Рэн Нам оросуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан билээ. Сайд Оросын хасан зогсоолоос Хойд  Солонгосын Ражин боомт хүртэлх төмөр замыг сайжруулах төсөл болон газрын тос,  шатдаг хийн тээвэрлэлтийн тал дээр илүү дотно ажиллах сонирхолтой байгаагаа онцолсон байна.

0 Сэтгэгдэл
setgetsiin uvchtei mal uheesei
Хамгийн их уншсан