Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.УЛААН: ОНОВЧТОЙ БҮТЭЦ БИЙ БОЛГОНО

УИХ-ын гишүүн Ч.Улаанаас дараахь асуултад хариу авлаа.  

-“Шударга ёс” эвсэл Шадар сайдтай нийлээд дөрвөн сайдын суудал авахаар АН-тай тохирсон. Сайд болох хүмүүсээ тодруулсан уу?
-Сайд нарын тухай ярьж эхлээгүй. Засгийн газрын бүтцийн асуудал ярьж байна. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа хуулийн дагуу Ерөнхий сайд эвсэлд хамтран ажиллаж байгаа субъектүүдтэйгээ хамтарч Засгийн газрын бүрэлдэхүүний тухай саналаа оруулна. Тэр үед л сайд нарын нэр тодорхой болно.  
-Танай эвслийнхнийг гурван яам хариуцах болсноо чамлаж байгаа гэсэн яриа гарч буй. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Чамлана гэдэг зохимжтой биш байна. Ямар үүрэг хариуцах вэ, ямар хариуцлага хүлээх вэ гэдэгт асуудал байгаа юм. Гурван яам, Шадар сайдын цаана хариуцах асуудлын цар хүрээ, масштаб ямар байх вэ гэдэгт санал, дүгнэлт гарч байна.
-Яамдын тоог нэмж, агентлагуудыг цөөлөхөөр болсон. Ингэснээр төрийн олон албан хаагчийн эрх ашиг зөрчигдөх вий гэж МҮЭХ-ныхон хэлж байна. Энэ тухайд?
-Бүтцийн өөрчлөлтийг зөвхөн орон тоо цөөрүүлэх, албан хаагчдыг халж, солих зорилготой хийдэггүй. Хамгийн гол нь, оновчтой бүтэц бий болгох. Чадварлаг үр ашигтай ажиллах төрийн албан хаагчдыг бүрдүүлнэ. Тиймээс оновчтой бүтэц бий болгохын тулд л энэ ажлыг хийж байна. Үүрэг нь байгаа бол түүнийг хариуцах ажилтан, албан хаагч байж л таарна.
Харин хаана, хэн, ямар хүрээнд хариуцах вэ гэдгийг нарийвчлан боловсруулж байна. Тийм учраас тэдэн хүн ажлаас халагдана гэж ярих нь өрөөсгөл.  Тодорхой болсны дараа төрийн ажил эрхлэх албан хаагчид хуулийн дагуу бүрдэж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хаана, хэнд харьяалагдах вэ гэдгийг өөрчилнө. Яам, тамгын газарт 1100-аад, агентлаг, төвүүдэд 3500 орчим хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийг оновчтой, зөв байршуулж ажиллуулах асуудал ярьж байгаа.
-“Шударга ёс” эвслийн бүлэг зарим яамны чиг үүрэг давхацаж байна гэж мэдэгдсэн. Ажлын хэсэг ч гаргасан гэсэн. Ажлын явц ямар байна вэ?  
-Давхацсан, орхисон, оновчтой биш хуваарилсан асуудал олон байна. Энэ бүгдийг нэг бүрчлэн авч үзэж, санал боловсруулж байгаа.  
-Тухайлбал, үүрэг, ямар асуудал хэрхэн давхацсаныг хэлэхгүй юү?
-Хэлэлцэж байгаа асуудлыг яриад хэрэггүй байх.
-Танай намын дарга Н.Энхбаярт шүүхээс ял оноолоо. Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангаргаа хэзээ өргөх вэ?
-Шүүхээс ял оноосон нь бүлгээр ярих асуудал биш. Бид намын даргад холбогдох асуудлыг хуулийн хүрээнд шударга, үнэнээр шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Ц.Оюунбаатарын асуудал ч тодорхой шалтгаантай гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
СЕХ “Шударга ёс” эвслээс сонгуульд нэр дэвшсэн хэд хэдэн хүний сонгогдох эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Бид энэ шийдвэрийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Үндсэн хуулийн цэцэд дахин хандсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч дараагийн асуудлыг ярина.  

0 Сэтгэгдэл
УИХ- ын гишуун, яамдын спйд, том албан тушаалын иргэдий г зориуд хедее томилж дор хаяж 10 жилээр ажиллуулаач. Улсын буянд их жаргалаа. Буцаад ард тумэндээ ерее тел. Их дээд сургууль тегсдийг мен 10 жилээр терсен нутагт нь ажиллуул. Хот хедеегийн ялгааг арилгая л даа. Терсен ессен нутгаа хегжуулж болохгуй, хотод шигдээд байдаг юм. Гавьяа байгуулсан юм шиг элчингээр шагнаад иргэдийнхээ телее гадаад яамныхан олигтой ажиллаж чадахгуй байна шуудээ. 1960 Оноос хойш терсен иргэдийг тус тусын терсен нутагт нь алюадан ажиллуул. Тэтгэвэрийн насыг уртасгаж егвел ядуурал багасна. Та зоригтой ажиллаач. Ашгуй намын дарга болж баяр хургье. Хэлэх юмаа айж дундыг барьж ***** ажиллаач. Тайлбар тавьж, ам ангайх аргагуйгээр шудрага илэн далангуй, та нэг узэж тараач. Албан тушаалын телее ухэлддэг намын гишуудыг уг дуугуй зайлуул. Таныг телевлегеений комиссоос егсен давчуу, жижиг байрандаа амьдарч байгаа хараад ийм л хундээ гэж бахархадаг юм. Их дажгуй залуу юм шуудээ. Харин тевийг сахиж, ил далангуй шудрага ярьдаггуй дутагдал танд бий шуу. Еереер зэлбэл таныг Оюунхорол шиг л байлгах гээд байнаа. Тус тас нь дээр, улстерчдийг зад шуумжлэж цэвэрлэх цаг болсон.
Хамгийн их уншсан