Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ленноныг хөнөөсөн этгээд долоо дахь удаагаа өршөөл гуйжээ


Алдарт “Битлз” хамтлагийн хөгжимчин Жон Ленноныг хөнөөж бүх насаараа хоригдох ял авсан  Марк Дэвид Чэпмен  өршөөл үзүүлэхийг долоо дахь удаагаа гуйсан байна. Хүсэлтийг нь энэ долоо хоногт хэлэлцэж дуусна гэж Нью-Йорк мужийн шоронгийн захиргаа мэдэгджээ. Өмнөх зургаан удаагийн хүсэлтэд нь Леноны бэлэвсэн гэргий Йоко Оно захидлаар татгалзаж байгаагаа захидлаар илэрхийлж байжээ.
Чэпмен дуучин Жон Ленноныг 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Нью-Йорк дахь гэрийнх нь гадаа таван удаа буудаж амийг нь хороосон юм. Дуучныг эмнэлэгт хүргэсэн ч цус алдсаны улмаас нас баржээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан