Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ачаалал даахгүй сайд баяртай

АН-ынхан Засгийн газарт багтсан сайд нараа эрхлүүлэхгүй гэдгээ зарласан. Сайд нар хоногт 12-оос дээш цагаар ажиллах. Ингэхдээ сайд болсон эхний хоёр жилд ээлжийн амралт авахгүй,  амралт гэдгийг март гэсэн үүргийг Ерөнхий сайд өгчээ.  Түүнчлэн сайд нар Засгийн газрын хуралдааныг бямба гарагт хийж, ням гарагт  харьяа газар, хөдөө орон нутагт ажиллах юм. Өмнөх Засгийн газрын үед сайд нар сав л хийвэл гадаад улсуудад албан томилолтоор явчихдаг байсан. Харин энэ засгийн сайд нарын ийм эрх ямбыг хазаарлаж. Жилд ердөө хоёр удаа л гадаад улсад албан томилолтоор явах аж. Ер нь, сайд нар ажилчин зөгий шиг л ажиллах ёстой гэнэ. Тиймдээ ч ачаалал даах хүнийг энэ суудалд суулгасан гэнэ билээ.
Ийнхүү яамдын сайд нараас нь эхэлж ажлаар шахаад эхлэхээр тухайн яамны ажилчид ч гэсэн хоногт 12 цагаас илүү цагаар ажиллаж, амралтын өдрийг умартах нь ойлгомжтой. Унтаж байсан яамдыг сэрээхээр шийдэж.
Магадгүй, зарим нэг төрийн албан хаагч энэ байдалтай эвлэрэхгүй Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хоногт найман цаг ажиллана гэсэн заалтыг түрий барьж зарга хийж мэднэ.

Хэрэв ийм санаа бодолтой хүн байх юм бол хаалгаа цаанаас нь хаа гэсэн үгийг сайд нар ажилтнууддаа хэлэх гэнэ. Шинэчлэлийн Засгийн газрын үед ажил хийдэг хүнийг л төрийн албанд ажиллуулж, энэ хэрээрээ төрийн албыг цэвэрлэх гэнэ.
Төрийн албанд ийнхүү их цэвэрлэгээ явуулахаар шинэчлэгчид шийдсэн нь энэ бололтой. Магадгүй Ардчилсан намыг төр барих энэ цаг үеэс эхэлж төрийн албан хаагчдын чих зөөлөрч мэдэх нь гэсэн горьдлого төрөөд эхлэх чинь. Сөрөг хүчин 16 яам, 19 сайдтай болсон нь төрийн албыг данхайлгалаа гэсэн үгс чулуудаж л байна. Гэвч Ерөнхий сайд яамдын орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэй ажиллуулна гэсэн шаардлага тавьсан. Тиймээс ажилдаа хайнга ханддаг нэгэн гэнэт халагдсны мөнгө аваад үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй болох нь. Мэдээж хэрэг сайд нар томилгоо хийхдээ Ерөнхий сайдаас зөвшөөрөл авах гэнэ. Ингэснээр сайд нар өөрийн талын хүнээ томиллоо гэсэн хэл ам гарахгүй нь гэж ойлгож болохоор байна.

АН-ынхан авлига хээл хахуультай тууштай тэмцэнэ гэдгээ үе үеийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө багтаасан байдаг. Тэгвэл төр барих эрхээ авсан энэ намын сайд нар хээл, хахуультай хатуу тэмцэнэ гэдгээ амлав. Мөн сайд нарын гаргасан шийдвэр олон нийтэд ил тод, нээлттэй байлгах ам өгч. Тиймээс иргэдэд хаалттай байдаг яамд нээлттэй болох нь гэж найдая. Гэхдээ энэ үгийг бичихдээ жаахан итгэл муутай л байна. Учир нь яам, тамгын газрын ажилтнууд иргэдэд үйлчлэх гэж хамаг тэвчээрийг нь бардагсан. Иргэдийг урдаа бөхөлзүүлээд сурчихсан төрийн албан хаагчид салбарын сайд нь өөрчлөгдснөөр засарна гэхээр хол л юм шиг санагдах юм.

Хуучин нэрээр Эрдэс баялаг эрчим хүч, Сангийн яамны үдийн цайны цаг нь 1 цаг 30 минут үргэлжилдэг. Үүнийгээ юун түрүүнд засаарай гэж шинээр томилогдсон сайдаас хүсэх байна. Иргэд ажлаа бүтээх гэхээр өдрийн турш үргэлжлэх цайны цаг нь таарна. Арай гэж дуусахаар төрийн албан хаагчдын ажлын цаг дуусна. Өглөө эрт 9:00 цагаас ирээд хэн нэг албан тушаалтантай уулзах гэхээр хурал цуглаанд орсон гэнэ. Ер нь, өнгөрсөн хугацаанд  ийм л байдалтай байсан. Ийнхүү яам тамгын газраар явсан иргэд зорьсон хэргээ бүтээж чадахгүй байхаас гадна харилцааны соёлгүй төрийн албан хаагчдаас болж бөөн бухимдал тээн яам тамгын газраас гардаг.
Тэгвэл энэ Засгийн газрын үед иргэдэд нээлттэй байна гэсэн зарчим баримталж буй. Мөн яам тамгын газрынхан шинэ сайдтай болсноор цаг баримтлан ажиллахаар тохирч. Төрийн албанд өөрчлөлт, дэвшил гарах хонгилын үзүүрт гэрэл ёлтойж л байна даа. Энэ гэрэл харин асах уу үгүй юу гэдэг нь шинэхэн сайд нараас хамгийн ихээр шалтгаалах нь.


Х.Тэмүүжин: Шөнө л гэрийн бараа харж байна даа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин


-Засгийн газрын тэргүүн сайд нартай гэрээ байгуулахдаа сайд нарын ажиллах цагийг хатуу тохирсон байсан. Хоногт ажиллах цаг нь урт, амралт гэдгийг мартах хэрэгтэй гээд л…?
-Миний хувьд гишүүн байхдаа ч гэсэн хоногт 12-оос илүү цагаар ажилладаг байсан. Тийм болохоор энэ тал дээр нэг их түүртээд байх зүйл алга. Мэдээж хэрэг сайд болсноор хийх зүйл их байна. Тиймээс хоногт 12 цаг байтугай хугацаагаар ажиллаж байна даа.
-Та сайдын ажлаа авснаас хойш хоногт хэдэн цаг ажиллаж байна вэ?
-Өө шөнөдөө л гэртээ харьж байна. Ихвэлчлэн 00 цаг өнгөрөөгөөд л гэрийн бараа хардаг.
-Яам гэдэг бол мэдээж хэрэг ганц сайд ажилладаг газар биш. Таны ажлын цаг урт байхын хэрээр бусад албан хаагчид ч гэсэн адил цагаар ажиллах хэрэгтэй болно. Энэ байдалтай эвлэрэхгүй байгаа хүмүүс байна уу. Гомдол санал ирсэн үү?
-Манай яаманд ажлын ачаалал дийлэхгүй хүнийг заавал ажлуулах шаардлагагүй. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хүн байвал бага цагаар ажилладаг газарт ажилд орох хэрэгтэй.

С.Эрдэнэ: Амралт гэдгийг мартсан

Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ


-Өмнөх Засгийн газрын сайд нарыг бодвол шинэчлэлийн Засгийн газрын гишүүд ачаалал өндөртэй ажиллах нь ээ?
-Ер нь, бол улстөрчид цаг наргүй л ажилладаг шүү дээ. Ажлын шаардлага гарвал хоногт 12 цаг байтугай хугацаагаар л ажиллана. Энэ ажлыг авснаас хойш амарсангүй. Амрах ч зав гарсангүй. Амрах завгүй ажиллаад байхад л хийх ажил барагдахгүй л байна.
-Ажлаа юунаас эхлэв?
-Салбар агентлагийнхаа үйл ажиллагаатай танилцаж байна. Хүний хөгжлийн асуудлыг зөв тодорхойлох нь нэн тэргүүний ажил болоод байна. Богино хугацаанд энэ зүйлийг хийх хэрэгтэй. Тиймээс цаг наргүй л ажиллаж байна даа.
-Таны ажил орой хэдэн цагт дуусч байна?
-Өглөө 08:30 минутаас эхлээд орой 23 цагаас өндөрлөнө. Үүнээс ч илүү цагаар ажиллах тохиолдол байна аа. Ер нь, хийх ажил их байна. Тиймээс ойрын жилүүдэд амралт гэдгийг мартах хэрэгтэй болсон.

П.Ариун

0 Сэтгэгдэл
TA NARIIG DEMJI BNAA ITGEJ BN SHUU
TA NART ITGEJ BGAA SHUU
neeree ingeed ajillaj bwal sn L BNAA
би ч бас 24 цаг дөхөж байхад гэртээ харьдаг даа, энэ их түгжрээний хажуугаар амжуулах ажил их байх юм, тэгэхээр сайд нар маань надтай л адилхан ажиллаж байвал улс орон маань богино хугацаанд мэдэгдэхүйц хөгжинө биз ээ
амжилт хүсье дээ
ажлын бүтээмж өндөртэй л ажиллах нь чухал амрах үедээ амралгүй л яхав унаад өгвөл яана
их ажиллах нь зөвөө зөв үр бүтээлтэй байх нь чухал даа
чанартай үр өгөөжтэй ажиллах нь чухал хүнд амралт зайлашгүй хэрэгтэй
demjij bna shuu ajliin amjilt husie ee
Ardchilsan nmiig demjij bgaa ard tumniihee itgeliig aldahguisain ajillana gedegt naidaj bna aa
ard tumnii tuluulul ajillah l heregtei kk
harn ch zuv yum bishuu ajillaad bgaari amjilt
бүтэн сайн өдөр нь амараа унаад өгвөл яах юм бусад өрө нь ажиллаа гэж хэлмээр байна
Uls oron ard tumniihee tuluu ajillah l heregtei sh dee
Ardchilsan namiinhan ch ajillah l baih harin MAN hoishoo suuhui dee
MAN-aas bolj uls ornii ajil ikh hugatsaa aldsaan tiimees demjij bna aa
Altanhuygiin zasgiin gazriig demjij bna aa amjilt
zunduu tsag hugatsaa aldsan ugaasaa ingej ajillah heregtei
bolj baina sh dee demjij bna
Хамгийн их уншсан