Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАЛУУС АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭЭР НЭГДЛЭЭ

Одоо цагт танил талгүй дээрээс нь авлига болгоод өгчих мөнгөгүй бол ажил төрөл бүтнэ гэж санахын ч хэрэггүй. Хүн төрсөн цагаасаа л авлига өгөөд эхэлдэг. Хорвоод шинэ хүн угтан авах гэж буй аав, ээж хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийн тулд эмч, сувилагч, асрагчид мөнгө төлнө. Ингэхгүй бол эх, хүүхэд хоёр эсэн мэнд төрнө гэж найдахад хэцүү. Ингээд л хүйн орчлонд хүн болсон цагаас эхлээд авлига гэдэг зүйлийг мэдрээд эхэлнэ дээ. Гэхдээ авлигыг олон удаа өгөөд, аваад ирэхээр хууль мэт тогтоод ирэх юм. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах бол заавал хандив нэрээр мөнгө өгөх ёстой гэсэн ойлголт хүн бүрт суусан. Өгөх хандив бага байвал эцэг эхчүүд баярлаад өнгөрнө. Түүнээс биш би авлига өгчихлөө гэж бодохоо больж. Ийм л цаг үед бид амьдарч байна. Үүнийг өөрчлөхийн тулд Монголын залуучуудын холбоо, АТГ хамтарч “Авлигын эсрэг төр болон иргэний байгууллагын түншлэл” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг, Хууль зүйн яамны төлөөлөгчид оролцов. Тус арга хэмжээг зохион байгуулсан Монголын залуучуудын холбоо “Би авлига өгөхгүй, авахгүй” гэдэг хөдөлгөөн өрнүүлжээ. Энэхүү арга хэмжээнд нэгдэхээ 2569 хүн илэрхийлж. Ийнхүү авлигаас ангид нийгэмтэй байхыг хүссэн хүмүүсийн олонхи нь оюутан залуус байж. Харин төрийн албан хаагчид болоод 40-өөс дээш насныхан энэхүү арга хэмжээнд нэгдээгүй аж.

Түүнчлэн холбооны зүгээс фэйсбүүкээр дамжуулан авли­га­тай хэрхэн тэмцэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд залуу­чууд идэвхтэй оролцсон байна. Тэр дундаа гадаадад амьдарч буй залуучууд “Авлига” нэртэй вэб сайт нээн ажиллуулах санаачилга гаргаж байжээ. Тэдний энэхүү санаачилга өнөөдөр бодит ажил болжээ.

Гэхдээ вэб сайтыг албан ёсоор олон нийтэд танил­цуулаагүй байгаа боловч,  төрийн албан хаагчдад ямар шалтгааны улмаас авлига өгснөө иргэд цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ. Нийт дүнгээр 150 сая төгрөгийн авлигын түүх тэрхүү вэб сайтад бичигдсэн байна. Тодруулбал, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд эрхлэгч, багш нарт авлига өгсөн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоо 800-д хүргэхийн тулд, тендерт компаниа шалга­руу­лахын тулд төрийн албан хаагч­дад тус бүр авлига өг­сөн гэжээ. Тиймээс энэхүү тө­рийн, эдийн засгийн, Зас­гийн газрын дайсан болж буй авлигатай тэмцэхийн тулд Монголын Залуучуудын хол­боо­ныхон олон нийтийн сүл­жээ үүсгэн тэмцэхээр бол­жээ. Мөнгөгүй ч гэлээ санал нэгдсэн хүмүүс авлигыг устга­хын төлөө зорилгоо нэгтгэн тэм­цэхэд үр дүнд хүрнэ хэ­мээн үзэж буйгаа Монголын За­луучуудын холбооны ерөн­хий­лөгч А.Мөнхбат энэхүү хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Çàëóóñàà Õÿòàäàä õýðýãæèæ áàéãàà Àâèëãûí õóóëûã Ìîíãîëä áàòëóóëàõûí òºëºº íýãäýöãýýå!!!! Àðä îëîí øóóä äýìæèæ íýãäýíý ø¿¿!!!!
Хамгийн их уншсан