Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг дарга намын биш, төрийн ажил хийдэг болно

Орон нутгийн сонгуулийг хоёр сарын дараа хийхээр товлочихоод байна. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, саналын хуудсаа мөн л автомат машинаар тоолохоор болоод буй. Үүнтэй холбогдуулан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарим гишүүн УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өргөн барилаа. Уг нь, АН-ынхан Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болох зохицуулалтыг хуульчилна гэж ярьж байсан ч өргөн барьсан хуулийн төсөлд энэ тухай тусгаагүй гэнэ.

Учир нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэд Засаг даргаа сонгох эрхтэй болох юм. Энэ хуулийн 60.2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасан байгаа. Ингэж Засаг даргыг дээрээс шууд томилдог нь учир дутагдалтай байна хэмээн олон хүн шүүмжилж буй. Тиймээс “эцэг хууль”-д гар хүрэхээс өөр аргагүй болоод байгаа юм.  

Одоогийн Засаг дарга нар нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаас илүүтэй намд үйлчилдэг, улс төрийн ажилтны үүргийг гүйцэтгэдэг гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, тэд бүх шатандаа тухайн орон нутгийн намын хорооны даргын албыг давхар хашдаг. Товчхондоо, намынхаа ажлыг төрийн ажлаас дээгүүрт тавьдаг.
“Засаг дарга тухайн аймаг, дүүргийнхээ ИТХ-ын “барьцаанд” байдаг. Иргэдийн төлөөлөл хувийнхаа ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Засаг даргад шахалт үзүүлдэг. Тэдний шаардлагыг биелүүлж байж оршин тогтнох бичигдээгүй хууль үйлчилж байгаа. Ийм байдлаас болж Засаг дарга иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж чаддаггүй. Энэ байдлыг өөрчлөх шаардлагатай” гэж дээрх хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн А.Бакей ярьсан юм.
Түүнчлэн хуулийн төсөл санаачлагчид орон нутгийн сонгуулийн тухай хуультай давхцуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурь ч илэрхийлээд буй. УИХ-ын зарим гишүүн энэ өөрчлөлттэй холбоотой хуулийн төсөл санаачилж, өргөн барих гэнэ. Гэхдээ Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх нь одоогоор тодорхойгүй байна.

МАН-ын хувьд бүх нийтийн санал асуулга явуулж шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Мөн УИХ-ын зарим гишүүн Өргөдөл, гомдлын байнгын хороонд иргэд “Засаг даргаа өөрсдөө сонгомоор байна” гэсэн өргөдөл хаяглавал, үүнийг нь парламентын төвшинд хэлэлцэх боломж бүрдсэн гэдгийг сануулсан юм.
Дээрээс томилогдсон Засаг дарга нар намдаа үйлчлэх гээд намагт унах тохиолдол гарч буйг хэлэх хүн цөөнгүй. Одоогийн Засаг дарга нарын олонхи нь МАН-нд харьяалалтай. 

Авлигатай тэмцэх газрынхан энэ он гарснаас хойш зарим аймаг, сум, дүүргийн Засаг даргыг ээлж дараалан шалгалаа. Одоо ч заримынх нь хэргийг мухарлаж  дуусаагүй л байна. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарыг дурдаж болно.
Засаг дарга нар дөрвөн жилийн хугацаанд намын ажлаа хийсэн учир УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх өвөртөлдөг жишиг ч тогтсон. Өөрөөр хэлбэл, Засаг даргын суудал улс төрд орох хамгийн чухал дамжлага нь болдог.
Орон нутгийн сонгууль дөхсөн учир ажил хийх Засаг дарга ч ховордчихоод буй. Тэд сонгуулиар суудлаа бусдад шилжүүлэхээс хойш ажил хийж яах юм бэ гэсэн хандлагатай суугаа. Тиймээс орон нутгийн ээлжит сонгуулиар намын биш, нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, иргэд, төрийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг, ажилдаа хариуцлагатай, шударга Засаг даргыг иргэд өөрсдөө сонгох боломж бүрдүүлэхийн төлөө парламент ажиллахаа илэрхийлээд буй. Хэрхэхээ парламент дахь намууд багагүй маргаж мэтгэлцэж мэдэхээр байна.         

0 Сэтгэгдэл
boljiin
zuv shdee
zugeer jolooch hun sumiin udirdlaga hiigeed yvj bna geheer arai l bishee
орон нутгийн сонгуульд залуу хүнийг нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс гараасай манай Сумд нэг ширхэг ч олигтой дарга алгаа. Сумын засаг дарга, Тамгын газрын дарга, ИТХ-ын дарга гээд л бүх дарга нар нь лойчихсон юмнууд. Шинэчлэл хэрэгтэй байна шүү
yum hiij buteeh hun garaasai
er ni bol MAN-iin gar hul ene tend bgaa shdeeee
shudarga unen hen ch bailaaa demjih bolno ooo
tiim shuu uridnii humuus ni MAN-iinhan sh dee dandaaaa
Uls ornoo gesen l humuusiig ard tumen mini songoosoi dooo
yum hiij buteeh humuus songogdoosoi bileee
энэ үнхээр голыг нь олооод хэлсэн мэдээлэл байна даа
ugaasaa shinechleliig avchirch chadah bailgui dee
манай сумын засаг дарга лав МАН бурхан аятай байдаг энэ үнээр хөндөх л сэдэв
hurdan shiidegdeesei bileee
Ажиллаад байгаарай шинэчлэгчид ээ.
Шинэчлэгчээс ард түмэн ийм олон зүйлийг хүсэн хүлээж байна. Ажиллаад байгаарай шинэчлэгчид ээ.
Албан тушаалын донтонгуудыг албан тушаалын төлөө тасралтгүй үргэлжилж байгаа хэрүүл тэмцэл нь харуулж байгаа нь
Хамгийн их уншсан