Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коран судрыг шатаасан цэргүүдэд сахилга батын шийтгэл ноогдуулав

Коран судрыг шатаасан, алагдсан талибуудын цогцос дээрээ биеэ зассан хэрэгт холбогдсон байлдагчдын Пентагон хариуцлагад татлаа. Хэргийн талаар мөрдөн байцаалт явуулсны үндсэн дээр байлдагч нарт сахилга батын арга хэмжээ авахаар болсон байна. Афганистан дахь Баграм цэргийн баазанд алба хааж байсан зургаан албан хаагчийг лалын шашинтуудыг доромжлох гэсэн элдэв санаа агуулалгүй гэж үзжээ. Ингэхдээ алагдсан талибуудын дээрээс биеэ зассан албан хаагчдын нэрийг дурдаагүй байна.

Сахилга батын шийтгэл гэдэгт бичгээр сануулга авах, цол фууруулах, торгох, цэргийн баазрыг орхиж явахыг хориглох, албаны дагуу нэмэлт ажил ноогдуулах зэрэг шийтгэл багтдаг ажээ. 

 Харин Афганистаны тал нь дээрх хэргүүдийг эрс шүүмжилж, балмад авир гаргасан америк цэргүүдийг олон нийтийн өмнө ил тод шүүхийг шаардаж байсан юм. Харин одоо ариун судрыг нь шатааж, алагдсан дайснуудаа элдэвээр доромжилдог цэргүүд сахилга батын шийтгэл авсан төдий хэрэг хаагдаж байгаад эрс дургүйцэх нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан