Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуны XIV паралимпын тоглолт өнөөдөр Лондонд эхэлнэ

Зуны XXX олимпын тоглолтыг амжилттай зохион байгуулсан Лондон хотод өнөө шөнө паралимпын XIV  тоглолт эхлэх гэж байна. Манай гарагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг энэ том наадам хүний оюун санаа, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж, хүнээс чухам ямар их хүч чадал гарч болдгийг үзүүлдэг билээ. Энэ сарын 30-ны өдөр анхны тэмцээнүүд нь болох паралимпын тоглолтод 160 орны 4200 хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын 20 төрлөөр нийт 503 багц медалийн төлөө хурд хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээ шалган өрсөлдөх юм.
Паралимпын медаль нь Их Британийн Гэмпшир гүнлэгийн зураач Линь Чуны гаргасан нэг талдаа эртний Грекийн ялалтын бурхан Ники, нөгөө талдаа паралимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийг дүрсэлсэн 85 мм диаметртэй, долоон мм зузаан, 375-400 грамм жинтэй юм.

Паралимпын галт бамбар өнөө өглөө Лондон хотод иржээ
Есдүгээр сарын 9 гэхэд эзэддээ очиж улс орнууд руу явах нийт 2300 орчим медаль өнөөдөр Британийн хатан хааны эрдэнэсийн  санд хадгалагдаж байна.
Манай улсаас  пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар энэ наадамд оролцоно. 
Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан