Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн сайд буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурна

Манай улсын  Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо  өнгөрсөн сарын 22-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчилал хийсэн. Айлчлалынүеэр ноён Дай Бингуо БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50.00 сая юаний буцалтгүй тусламж олгох болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Буцалтгүй тусламжийг баталгаажуулахаар Засгийн газар хоорондын Солилцох захидал үйлдэж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсаас  манай улсад суугаа Элчин сайд Ван Шао Лун нар  Сангийн яаманд өнөөдөр 16.00 цагт буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан