Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өргөдөлд нь хариу өгсөнгүй гэж тосгоныхоо захиргааг дэлбэлжээ

Дорнод Хятадын Шаньдун мужийн Тэнзян тосгоны захиргааны байшингийн дэргэд өнөөдөр бөмбөг дэлбэрснээс нэг хүн нас барж зургаан хүн шархадсан байна. Орон нутгийн захиргааны мэдээлснээр өргөдөлд нь тодорхой хариу өгсөнгүй гэж нутгийн нэг тариачин бухимдсандаа гар хийцийн бөмбөг дэлбэлжээ. Орон нутгийнхаа төр захиргааны байгууллагад гомдсондоо амиа хорлох, бусдын биед гэмтэл учруулах явдал Хятадад нэг бус тохиолддог юм. Тавдугаар сард Бээжин хотын төвд Шаньдун хотын 61 настай иргэн гомдлоо эрх баригчдад ойлгуулж анхаарлыг нь татах гэж АНУ-ын иргэнийг хутгалж байсан юм.

0 Сэтгэгдэл
hyatuudiin aarnshin mun dee. kommeunism taraa taniulj baigaa nin ter
uu za za
Хамгийн их уншсан