Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаад байна

Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн бямба гарагт хийж байхаар товлосон ч ойрын үед томилгоо, бусад асуудал их байгаагаас бараг өдөр бүр хуралдаж байна. Яг одоо Төрийн ордонд Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна. Энэ удаагийн хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргыг томилж магадгүй тухай эх сурвалж мэдээллээ.

Засгийн газрын танхим бүрэлдэж сайдууд ажилдаа орсон ч яамд багаа бүрдүүлж амжаагүй байгаа болохоор дотоод ажлаа хариуцдаг Төрийн нарийн бичгийн дарга нарыг ийнхүү түргэн томилох болсон бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан