Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

РАДИАТОР СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ТУХАЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Оюу Толгой (ОТ) нь радиатор сэргээнзасварлах үйлчилгээүзүүлэхийг сонирхож буй талуудыг эрхэлж буй бизнесийн талаарх эсхүл  радиатор сэргээх бизнесийг үүсгэн байгуулах бизнесийн төлөвлөгөөнийхээ талаарх мэдээллийг ирүүлэн Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Оюу Толгой(ОТ)-нбүтээн байгуулалтын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2,5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Энэхүү уурхайн барилга угсралт, ашиглалтын үе шатанд уул уурхайн хүнд тоног төхөөрөмж, хөнгөн машин механизм зэрэг хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашиглах шаардлагатай болно. Тиймээс радиатор, дулаан солилцуурыг засах, сэргээх шаардлага гарна. Үүнд үйлдвэрийн радиатор, дулаан солилцуур, нефтийн хөргүүр, агаарын хөргүүр, хөргүүрийн цамхаг, сэнс, хавтгай дулаан солилцуур, болон даралтын савын үйлчилгээ(талбайн хяналтыг  оруулан), цэвэрлэгээ, засвар, солих, шинэчлэх зэргийг оруулж болно. Төслийн талбайд хүргэх  зэрэг нэмэлт үйлчилгээнүүд мөн шаардагдаж болно.
Оюу Толгой ХХК нь Монголын, ялангуяа Өмнөговь аймгийн, бизнесийн салбарыг дэмжих хөгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд ОТ-н тоног төхөөрөмжийн шаардлагуудыг хангахаар радиатор сэргээн засварлах үйлчилгээ үзүүлдэг, эсхүл үзүүлэх чадвар бүхий компаниудаас мэдээлэл авах хүсэлтэй байна.
Хэрэв одоо бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж амжаагүй байгаа бол, эдгээр үйлчилгээг хэрхэн үзүүлэхээр  зорьж байгаа тухайгаа тодорхойлсон бизнес төлөвлөгөө, мөн ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагаа дэлгэрэнгүй бичиж ирүүлнэ үү. Энэхүү Мэдээлэл Ирүүлэх Хүсэлт (МИХ)-ийн үр дүнд үндэслэн тендерт оролцогчдын жагсаалтыг  гаргана.
Ижил төстэй гэрээт ажлуудыг гүйцэтгэж байсан туршлага бүхий компаниудыг RFxBox@ot.mn цахим шуудангын хаяг руу Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн материалаа 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг (GMT+8)-аас өмнө илгээх, эсхүл дор дурдсан хаягаар хэвлэмэл материалаа ирүүлэхийг урьж байна.    
Оюу Толгой ХХК нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны болон бусад бизнесийн ёс зүйн талаарх зарчмуудыг бидний нэгэн адил баримталдаг нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуй нэгж, компаниудыг нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд хамруулах болно.

Тендерийн дэлгэрэнгүйг http://www.ot.mn/mn/procurement/active-tenders  хаягаар орж үзнэ үү.
Г. Батбаатар
Моннис Цамхаг, 5-р давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, 1-р Хороо
Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Утас: 331880 дотуур дугаар 3604
Цахим шуудан: RFxBox@ot.mn
Дутуу бүрдүүлсэн эсхүл тогтоосон хугацаанаас хойш хүргүүлсэн аливаа бичиг баримтыг компани хүлээн авахгүй байх эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан