Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Оюу Толгой (ОТ) нь  техник, тоног төхөөрөмж, багажнийлүүлэхийг сонирхож буй талуудыг эрхэлж буйэсхүл үүсгэн байгуулах техник тоног төхөөрөмж нийлүүлэх бизнесийн төлөвлөгөөнийхөө талаарх мэдээллийг  ирүүлэн Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Оюу Толгой(ОТ)-нбүтээн байгуулалтын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2,5 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Энэхүү уурхайн барилга угсралт, ашиглалтын үе шатанд нь төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж бүтээгдэхүүнүүдийг ашиглах шаардлагатай болно. Уг бүтээгдэхүүнд цавуу, бэхэлгээ, гар багаж, засварын будаг, техник хэрэгсэл, оффисын тавилга,  цохилтот ба гидравлик тоног төхөөрөмж, ремень, цахилгаан багаж ба металл боловсруулалт, цахилгаан дамжуулалт, аюулгүй ажиллагаа ба хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ), туршилтын багаж хэрэгсэл зэргээс бүрдэж болно. Эдгээр хангамжийн материалуудын засвар үйлчилгээ, тэдгээрийг төслийн талбайд хүргэх зэрэг нэмэлт үйлчилгээ шаардлагатай болж болно.
Оюу Толгой ХХК нь Монголын, ялангуяа Өмнөговь аймгийн, бизнесийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд ОТ-н тоног төхөөрөмжийн шаардлагыг хангахаар  техник тоног төхөөрөмж нийлүүлдэг, эсвэл нийлүүлэх чадвартай компаниудаас мэдээлэл авах хүсэлтэй байна.
Хэрэв одоогоор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж амжаагүй байгаа бол, эдгээр үйлчилгээг хэрхэн үзүүлэхийг зорьж байгаа тухайгаа тодорхойлсон бизнес төлөвлөгөөгөө хүргүүлж, ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагын  талаар дэлгэрэнгүй бичнэ үү. Энэхүү Мэдээлэл Ирүүлэх Хүсэлт (МИХ)-ийн дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тендерт оролцогчдын жагсаалтыг гаргана.
Ижил төстэй гэрээт ажлуудыг гүйцэтгэж байсан туршлага бүхий компаниудыг RFxBox@ot.mn цахим шуудангын хаяг руу Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн материалаа 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг (GMT+8)-аас өмнө илгээх, эсхүл дор дурдсан хаягаар хэвлэмэл материалаа ирүүлэхийг урьж байна.    
Оюу Толгой ХХК нь Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны болон бусад бизнесийн ёс зүйн талаарх зарчмуудыг бидний нэгэн адил баримталдаг нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуй нэгж, компаниудыг нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын үнэлгээнд хамруулах болно.

Тендерийн дэлгэрэнгүйг http://www.ot.mn/mn/procurement/active-tenders хаягаар орж үзнэ үү.
Г.Батбаатар
Моннис Цамхаг, 5-р давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, 1-р Хороо
Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Утас: 331880 дотуур дугаар 3604
Цахим шуудан: RFxBox@ot.mn
Дутуу бүрдүүлсэн эсхүл тогтоосон хугацаанаас хойш хүргүүлсэн аливаа бичиг баримтыг компани  хүлээн авахгүй байх эрхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан