Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчиллөө

25-р эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хооронд нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг авто замын нэгдүгээр эгнээгээр явуулах болсонтой холбогдуулан уулзваруудын ачаалал нэмэгдэж, зарим чиглэлийн автобуснуудын зүүн эргэх хөдөлгөөн нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Иймээс  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим чиглэлийг өөрчиллөө. Тухайлбал, Эрхүүгийн гудамжнаас Их тойруугийн зам руу баруунаас хойшоо эргэдэг автобусны М:33 буюу “Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан” чиглэлийг “МУБИС” зогсоолоос Бага тойруугийн замаар “Хүнсний 4-р дэлгүүр”  зогсоолд зогсон Их тойруугийн гудамжаар явна. Мөн Сүхбаатарын талбайн урд зам дээр  буцаж эргэдэг хот орчмын “Хужирбулан-Сүхбаатарын талбай”, М:14 буюу “Улиастай-Сүхбаатарын талбай” чиглэлүүдийг  “МУБИС” зогсоолоос Бага тойруугаар “МУИС”, “Ард” кино театрын зогсоолуудад зогсон Сүхбаатарын талбайд хүрэх гэсэн өөрчлөлтийг өнөөдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.

Б.Жав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан