Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх жил 29 унсы ай сав газар эзэнтэй болно

“Дэлхийн голуудын форум-2012” чуулга уулзалт БНСУ-ын Дэгү хотноо энэ сарын 19-21-ний өдөр зохион байгуулагджээ. Уг уулзалтад сайдын зөвлөх доктор Ш.Пүрэвсүрэн оролцож “Монгол орны усны нөөц, менежментийн бодлого” сэдэвт илтгэл тавьсан байна. БНСУ нь усны урсацыг тохируулах технологиороо дэлхийд тэргүүлэх орны нэг бөгөөд зөвхөн 2008-2012 онд том  голууд дээрээ 16 далан барьснаар голуудын ус ашиглалтын төвшин 26-гаас 66 хувь хүртэл нэмэгдэж, 2.7сая квт цахилгаан үйлдвэрлэжээ. Харин манай улсын БОНХЯ нь Монгол орны гол мөрний менежментийг сайжруулах чиглэлээр ирэх дөрвөн жил дорвитой ажил хийхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд ирэх жилээс 29 усны ай сав газрын захиргаа байгуулагдах ба Алтай, Хангай, Хэнтий нуруудаас эхтэй голуудыг хамгаалах, усны зохистой хэрэглээг буй болгох асуудал дээр онцгой анхаарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан