Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы жуулчид Хятадад осолдлоо


Хятадын Тяньзин хотоос нийслэл Бээжин орох замд өнөөдөр өглөө жуулчдын автобус ачааны машинтай мөргөлдөж шатсаны улмаас зургаан жуулчин газар дээрээ нас барж 14 хүн шархдаж түлэгдсэн байна. Нас барсан хүний тав нь германы жуулчин байжээ. Өнөөдөр хятадад БНХАУ байгуулагдсаны 63 жилийн ойг тэмдэглэн иргэд нь долоо хоногийн амралт авч орон нутгийн замууд хөдөлгөөн ихтэй байгаа нь зам тээврийн осол нэмэгдэх нэг нөхцөл болж байгаа юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан