Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөгөөдрөөс хилийн боомтууд хэвийн ажиллана

Манай улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу  хилийн боомтуудыг хаагаад байна. 13 боомтыг энэ сарын 1-3 ны өдөр хүртэл хаах бөгөөд 4-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаа явуулна.  Энэ үеэр төмөр замын боомтыг хаахгүй. Учир нь төмөр замын боомтыг олон улсын цагийн хуваарын дагуу зохицуулдаг тул хаах боломж байдаггүй аж.  Иймээс  галт тэрэг аялахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй юм байна. Дашрамд сонирхуулахад Монгол Хятадын боомтын  хэлэлцээрийн дагуу орон даяар өргөн тэмдэглэдэг тухайн улс орны үндэсний хэмжээний баяр ёслолоор хоёр улс хилийн боомтуудаа хаадаг.

Б.Жав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан