Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ: Хэргийг шалгах ажилд ахиц гарна гэдэгт итгэлтэй байна

10:50 цаг. Төв шуу­дангийн замын өмнөх жижигхэн цэцэрлэгт байрлах С.Зориг агсны хөшөөний ойр орчим олны хөлд хэдийнэ дарагджээ. УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өдөр өчигдөр тохиосон юм. Тэртээ 14 жилийн өмнө яг энэ өдөр бусдын гарт амиа алдсан түүнийг монгол хүн бүр зүрх шимшрүүлэн дурсдаг. Жижигхэн цэцэрлэгийн голд баруун гартаа тамхи барьж, зүүн гартаа хавтас сугавчлаад Төрийн ордны зүг алхахаар зогсч буй түүнд ар гэрийнхэн, журмын нөхөд, хүндэлж явдаг хүмүүс нь хүндэтгэл үзүүлж, эргэн дурсахаар цугласан нь энэ. С.Зориг агсанд жилд хоёр удаа хүндэтгэл үзүүлдэг. Нэг нь төрсөн өдөр, нөгөө нь амь үрэгдсэн өдөр.  
11:00 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөн­хий сайд Н.Алтанхуяг, Ард­чилсан нам, Монголын ард­чилсан холбооны гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийнхэн, ард­чиллын анхдагчид, С.Зо­риг агсны найз нөхөд, гэр бү­лийнхэн нь  С.Зориг агсныг хүн­дэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөлөө.
14 дэх жилдээ түүнтэй ингэж “уулзаж” буй нөхөд нь “Манай хууль хяналтынхныг гэмт хэрэгтнийг илрүүлчих болов уу гэж 14 жил хүлээлээ. Одоо ер нь, олон улсын холбогдох байгууллагад хандвал яасан юм бэ” хэмээн өөр хоорондоо ярилцаж байлаа. Гэвч гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй гэгчээр хэзээ нэгэн цагт хэрэг илэрнэ гэх итгэл найдвар одоо ч тасраагүй байна.       
 

Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ: Хэргийг шалгах ажилд ахиц гарна гэдэгт итгэлтэй байна

С.Зориг агсанд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийн ярилаа.

-Нэг зүйлийг хэлэх нь зөв байх аа. Би энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэх ёстой гэсэн байр суурь байнга баримталдаг. Жилийн өмнө ҮАБЗ-ийн хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг сонссон. Ерөнхийлөгч болсноос хойш үүнд анхаарч, ажиглалаа. Энэ хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ажил сайн явахгүй байгаа тухай ажлын хэсгийнхний зүгээс надад хандаж, тодорхой са­нал хүсэлт хүртэл тавьсан юм. Жилийн өмнө ҮАБЗ-өөс маш тодорхой асуудлаар шаард­лагатай хамгийн дээд шийдвэр гаргасан. Энэ чиглэлээр хийх, шалгах шаардлагатай ажил их бий. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн үйл ажиллагаа санаатай, санамсаргүй байдлаар нэлээд саармагжсан. Ажлын хэсэгт эхнээс нь ажиллаж байсан хүмүүсийг өөр тийш нь шилжүүлж томилсон. Ажлын хэсгийн зүгээс тавь­сан санхүүгийн болон бусад шалгах шаардлагатай асууд­лууд дээр хойрго хандсан зүйл байсан. Одоо бол энэ бүх зүйлийг ҮАБЗ-ийн хурлын хүрээнд жилийн өмнө цэгцэлсэн байгаа. Тиймээс хэргийг шалгах ажилд ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.


Э.БАТ-ҮҮЛ: Олон улсаас тусламж авах хэрэгтэй

/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/

-Одоогоос 14 жилийн өмнө болсон С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн энэ аймшигт хэрэг Монголын нийгмийг маш их цочроосон.  Өнөө болтол энэ хэргийг үйлдсэн хү­мүүс олдоогүй. Хэрэг илрүү­лэх чиглэлээр тодорхой зүйл хийгээгүй явж ирсэн нь харамсалтай. С.Зоригтой хамт тэмцэж явсан бидний хувьд ч гэсэн хамгийн их хатуу нэхэл дагалтай явдаг. Хууль хяналтын байгууллага хэргийг мөрдөн шалгаж байгаа. Гэвч ахиц гарахгүй байгаад нь харамсдаг.  С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн учир начир олдохгүй байгаа нь нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, ийм аюул учруулсан гэмт хэрэгтнийг олохгүй, олддоггүй байх гэсэн жишиг тогтоож бай­гаагаараа хамгийн их хор уршигтай юм л даа. Энэ хэргийг үйлдсэн хүмүүс олдохгүй гэж боддоггүй. Хэзээ нэгэн цагт олдож л таарна. Цаашид хэргийг илрүүлэх шаардлагатай гэж үзвэл өндөр шагнал амлах хэлбэрээр ч хамаагүй олон улсын хэмжээнд тусламж авах ажлыг яах аргагүй хийх хэрэгтэй юм гэдэг нь жил өнгөрөх тусам харагдаж байна.
Магадгүй манай хууль хяналтынхны ур чадвар дутаж байж болзошгүй. Тиймээс төр засгийн зүгээс бүх талын туслалцаа үзүүлэх ёстой. Хамгийн тэвчиж боломгүй, эгдүүцмээр зүйл юу байсан бэ гэхээр энэ хэргээр улс төрийн хожоо их олсон явдал. Ийм эрээ цээргүй явдал гарч байсныг иргэд маань сайн мэдэж байгаа. Энэ нь ч хэргийг бүдгэрүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Үүнээс л бид сургамж авах ёстой.


С.ОЮУН: Энэ хэргийг заавал илрүүлэх ёстой

УИХ-ын гишүүн С.Оюун ахынхаа тухай болон хэргийн талаар ингэж ярилаа.

-С.Зориг ахын хувьд улс орноо гэсэн сэтгэлтэй мундаг улстөрч, ардчиллын лидер байсан. Цаашид ахынхаа тухай “Ардчиллын аман түүх” гэсэн ном гаргаж, нэвтрүүлэг хийж олон түмэнд хүргэх бодолтой байгаа. Хэргийн хувьд заавал илрэх ёстой. Ямар нэг байдлаар цаашид шалгаад нэмэргүй болчихлоо гэж хаяж ерөөсөө болохгүй. Хэрэг яагаад илрэхгүй байна вэ гэдэгт цагдаа, прокурорынхон хариулт өгөх байх. Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласан хэвээр байгаа. Өнгөрсөн жил ҮАБЗ-ийн хурлаар энэ асуудлаар хэлэлцээд тодор­хой ажлыг эрчимжүүлэх чиг, даалгавар өгсөн юм билээ. Тэгэхээр энэ нь хэрэг илрүүлэхэд нэмэр болох байх гэж дотроо залбирч сууна. Энэ хэргийг илрүүлэхгүй бол цаашид ийм хэрэг дахин гарахгүй гэх баталгаа байхгүй. Тийм учраас заавал илрүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хэргийг илрүүлээгүйд харамс­даг. Асуудлыг түдгэлзүүлье, одоо нэмэргүй гэсэн дуу хоолой бас хааяа сонсогддог. Ингэж болохгүй.

0 Сэтгэгдэл
Tsagdaa prokuror ali ert ilruulchihsen baih. Harin ene hergiig il bolgohgui yalaa edlehgui sonirhol ni hend baigaa um boldoo. Jujigchded baigaa baih.
ene 2 odoo uursdiiguul huur,ard tumniig teneg geed itgechihej
Muuhai humuus bugd l buhniig medej bj yaj ingej yarij chadaj bnaa ene oyun gej avgai ahiigaa aluulsan novshnuudtai yaj ingej bugs buuruu niiluulj turiivch negtei bj chadaj bnaa buzartai yumaa ene buhen hezee negen tsagt unen mun n il bolnoo orosiin zun bilegtnuuded uzuulehed l shuud l olno ug n gevch ted husehgui bna
bugd jijigchid
Хамгийн их уншсан