Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг оюутны ДАШТ-нд аман хүзүүдлээ

Чөлөөт бөхийн оюутны Х дахь ДАШТ Финланд улсын Куртане хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 84, 96, 120 кг, эмэгтэй 48, 51  кг-ийн жингийн барилдаан болж манай 4 бөх зодоглосноос эмэгтэй 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг мөнгөн медаль хүртлээ. Өнөөдөр эмэгтэй 55, 63, 67, 72 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан болно, манай 2 бөх дэвжээнд гарна.
2012 оны оюутны чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн
66 кг    1. Мустафа Кайя /Турк/
2. Сёмен Радулов /Украин/
3. Илья Абелов /Канад/
3. Владимир Готисан /Молдав/
9. Батчулууны Батмагнай /Монгол/
Манай бөх спортын мастер Б.Батмагнай /ҮБТДС/ нэгдүгээр тойрогт унгарын бөх Габор Фаркаштай барилдаж 0:1, 1:1 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
Энэ жинд 13 бөх өрсөлджээ.
74 кг    1. Реза Афзалинаемами /Иран/
2. Кохей Китамура /Япон/
        3. Колтон Спонселлер /АНУ/
3. Камал Маликов /ОХУ/
Энэ жинд 16 бөх барилджээ.
84 кг    1. Мустафа Жокер /Иран/
2. Сердар Баке /Турк/
3. Ион Гурмазачи /Молдав/
3. Ахмед Магомедов /ОХУ/
Энэ жинд 13 бөх өрсөлджээ.
96 кг    1. Марат Ибрагимов /Орос/
2. Николае Себан /Молдав/
3Аббас Танан /Иран/
3. Мюрен Мутлы /Турк/
8. Доржхандын Хүдэрбулга /Монгол/
Манай бөх олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга /”Их Засаг” их сургууль/ нэгдүгээр тойрогт туркийн бөх Мюрен Мутлытэй таарч 0:1, 2:2 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 10 бөх өрсөлджээ.
120 кг    1. Таха Акгул /Турк/
2. Парвиз Хади /Иран/
3. О.Коцяновски /Украин/
3. Виталий Гогаев /ОХУ/
7. Бат-Очирын Одгэрэл /Монгол/
Манай бөх спортын мастер Б.Одгэрэл /ҮБТДС/ нэгдүгээр тойрогт молдавын бөх Александр Романовтай сугалаа таарч 1:5, 1:0, 2:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт украиний бөх О.Коцяновскид 2:0, 3:0 онооны харьцаагаар хожигджээ.
Энэ жинд 12 бөх өрсөлджээ.
Багийн дүн
Нэгдүгээр байр        Турк, 49 оноо
Хоёрдугаар байр        ОХУ, 49 оноо
Гуравдугаар байр        Молдав, 44 оноо
Дөрөвдүгээр байр        Иран, 37 оноо
Арван нэгдүгээр байр    Монгол, 17 оноо

Эмэгтэй 48 кг   
1. Юки Ирие /Япон/
2. Ли Хи /БНХАУ/
3. Ирина Рыбак /Украин/
3. Жасмине Миан /Канад/
    5. Эрдэнэсүхийн Нарангэрэл /Монгол/
    Манай бөх олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /”Дотоод хэргийн их сургууль/ нэгдүгээр тойрогт болгарын бөх Даньела Даяваг 7:0, 1:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Алёна Мореваг 1:0, 1:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Юки Ириед 0:1, 0:3 онооны харьцаагаар өвдөг шороодож хүрэл медалийн төлөө барилдаанд канадын бөх Жасмине Мианд 0:1, 1:0, 1:0 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 13 бөх өрсөлджээ.
51 кг   
1. Женевейв Халей /Канад/
2. Эрхэмбаярын Даваачимэг /Монгол/
3. Наталья Буду /Молдав/
3. Харуко Хирнао /Япон/
Энэ жинд манай бөх олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг                        /МУБИС-ын БТДС/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт туркийн бөх Мерва Кенжерийг 1:0, 4:0 онооны харьцаагаар дийлж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Харуко Хираног 2:0, 0:4, 6:0 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд канадын бөх Женевейв Халейд 0:1, 0:3 онооны харьцаагаар хожигджээ.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан