COP17 БАГА ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД "НҮҮДЭЛЧИН" ФЕСТИВАЛЬД ЗОЧИЛЛОО
НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД АЙМГУУД ӨВ СОЁЛОО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монголд
IUCN: МОНГОЛЧУУД БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН УР УХААНАА ҮЕЭС ҮЕД УЛАМЖЛУУЛДАГ НЬ СТРАТЕГИЙН ДАВУУ ТАЛ БОЛЖ БАЙНА
МОНГОЛ УЛС, ИЗРАИЛ УЛСТАЙ УСНЫ МЕНЕЖМЕНТ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
COP17: Ногоон бүс өнөөдөр “Тэсвэрлэх байдлын өдөр”-өөр үргэлжилж байна
COP17: 500 гаруй сайн дурын идэвхтэн цэнхэр, ногоон бүсэд ажиллаж байна
ДУУРЛИГ НАРСНЫ ДУРСГАЛТ ГАЗРЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОНО
"НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
ИТГЭЛ БАДРААХ ТАЛ ХЭЭР
“Петро Чайна Дачин Тамсаг” компани ялагдаж нэг тэрбум 356 сая 622 мянга 460 төгрөгийг гаргуулах нь хэвээр үлдлээ
Улсын Дээд шүүх “Петро Чайна Дачин Тамсаг” компанид холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээлээ. Тус компанийг Дорнод аймгийн Матад сумын нутгаас газрын тос олборлохдоо байгаль орчныг ихээр сүйтгэж, нутгийн иргэдэд ихээхэн хохирол учруулсан хэмээн “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ынхан шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэдний эл нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүх одоогоос зургаан сарын өмнө хэлэлцээд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажил хийгээгүйгээс байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт нэг тэрбум 356 сая 622 мянга 460 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч компани шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Хяналтын шат буюу Улсын Дээд шүүхэд хандсан боловч мөн л өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээлээ.
0 Сэтгэгдэл
























