Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРСААР

Дэлхийн эдийн засаг хямарсан хэвээр. Энэ мэдээ газрын тосны үнийг үргэлжлэн буурахад хүргэж байна. АНУ-ын нефтийн нөөц буурсан сургаар шууд өсч байдаг газрын тосны үнэ энэ удаад  эсрэгээрээ үргэлжлүүлэн доошилж байгаа нь өнгөрсөн саруудад дэлхийн эдийн засаг ямар байдалд орсныг  харуулж байгаа юм.

Одоогоор арваннэгдүгээр сард захиалагчдадаа очих Америкийн WTI маркийн хөнгөн нефтийн үнэ 4,1 хувиар буурч, баррель нь 88,14 ам.доллар боллоо. “Brent” маркийн газрын тосны үнэ гурван хувиар буурч баррель нь 108,7 ам.долларт хүрчээ.

Үүнийг газрын тосны зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын цаашид ч түүхий эдийн эрэлт үргэлжлүүлэн буурна гэсэн таамагтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цаашлаад манай урд хөршийн үйлчилгээний сал­барын ажил хэргийн идэвхийн индекс нь /энэ нь аль нэг салбарын төлөв байдлыг тусган харуулж байдаг тусгай тоон үзүүлэлт / есдүгээр сарын байдлаар унаж 53,7 нэгж болсноор 2011 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод хэмжээндээ очив. Харин энэ бол газрын тосны хэрэглээ цаашид ч буурах магадлал өндөр байгаагийн нэг шинж.
Европын холбооны орнуудын энэхүү үзүүлэлт шинжээчдийн таамаглаж байснаас арай гайгүй ч 50 нэгжээс доогуур байгаа нь тус нутагт ажил хэргийн идэвх бүхэлдээ уналтад орсныг харуулж байна. Тухайлбал, Европын холбооны 17 орны үйлдвэрлэл ба үйлчилгээний салбаруудын ажил хэргийн цогц индекс нь наймдугаар сард 46,3 байснаа өнгөрсөн сард унаж 46,1 нэгж болсон байна.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас ирсэн мэдээ газрын тосны зах зээлд буурах давхар нөлөө үзүүлсэн байна. Энэ байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар Азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжлийн хурдац өнгөрсөн жилийн 7,2 хувиас буурч 6,1 хувь болоод, 2013 онд бага зэрэг ахиж 6,7 хувь болох аж.
Энэ мэтээр дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилсээр, газрын тосны үнэ буурсаар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан