Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэтгэлцээн хэзээ болох нь тодорхойгүй ч гишүүд бэлэн гэдгээ хэллээ

Монголчууд энэ жаранд, эсвэл энэ зуунд ямар байх нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар шороонд нуугдаж байгаа Оюутолгой гэх нүүрс, зэс, алтны баяжмалаас шалтгаална гэж бид итгэж, түүнийг бурхан мэт шүтэж яваа. Гэхдээ Оюутолгойн гэрээ Монголд хэдий хэмжээний ашиг өгч, иргэдийн амьдрал хэр дээшлэх эсэх нь тодорхойгүй. Тиймдээ ч нэг хэсэг нь, Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй, монголчуудад ашигтай байх ёстой, бид эх орныхоо эзэн нь байх ёстой гэж УИХ-ын чуулганы танхимд хашгирсан, Сүхбаатарын талбайд жагссан, өссөнийг даган далдайж “өөрчлөх ёстой. Бид эх орны эзэд” гэхчлэн хашгирч явна.
Харин нөгөө хэсэг нь гудамжинд өлгөсөн Оюутолгойн рекламанд итгэж байгаа нь нууц биш. Тодруулбал, 10 шагайны гурав нь Оюутолгойнх долоо нь Монголын иргэдийнх, “Атар талхны дөрөвний нэг нь Оюутолгойнх, дөрөвний гурав нь Монголын ард иргэдийнх гэдэгт итгэж байгаа.
Энэ маргаантай асуудлаас үүдэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ гэрээг үзэглэлцэж явсан УИХ-ын гишүүн С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан. Тов нь өнөөдөр байсан ч С.Баярцогтын хүсэлтээр хойшлуулж. Түүний хувьд, “Оюутолгойн асуудлаар Засгийн газар гэрээ, хэлэлцээр хийж байгаа учир түр хойшлуулъя” гэж. Харин С.Ганбаатар үүнийг өнөөдөр хэвлэлийнхэнд зарлаж, Оюутолгойн гэрээг өөрчлөхийг шаардсан 25 гишүүний төлөөлөлтэй хэвлэлийн хурал хийв. Тэрээр “Би мэтгэлцмээр байна. Би бэлэн. Бид Оюутолгойнхны тавьсан рекламанд итгэх хэрэггүй. Оюутолгойн гэрээ бол зүгээр нь нэг баримт бичиг, цаас төдий зүйл биш. Энэ бол Монгол Улсын ирээдүйн гэрэл гэрээ байх ёстой. Тиймээс би С.Баярцогт гишүүнийг мэтгэлцээнд дуудсан. Хүндэтгэх шалтгаантай учир хойшлууллаа. Гэхдээ би Баярцогтоос илүү мэдлэгтэй гэдгээ харуулах гэж биш, ялах гэж биш. Зөвхөн энэ гэрээний талаар иргэдэд нэгдмэл ойлголт өгөх ёстой” гэв.
Түүнийг ингэж мэдээлэл хийж байх үеэр “өрсөлдөгч” С.Баярцогт орж ирсэн юм.
Тэрээр “С.Ганбаатар мэтгэлцэх хүсэлт тавьсан. Мэтгэлцэх гэж байгаа хүмүүс ижил мэдээлэлтэй байх ёстой, шаардлагатай мэдээллээ ав гэж хэлсэн. С.Ганбаатар гишүүнийг хойшлуулах хэвлэлийн хурал хийж байгаа болов уу гэсэн чинь өөр зүйл яриад байна гэхээр нь би ирлээ. Би мэтгэлцээнээ хийнэ. Би өнгөрсөн гурван жил гаран үүнийг ярьсан. Хэзээ ч мэтгэлцэхэд бэлэн. Мэтгэлцээн гэдэг бол өөрсдийгөө гайхуулах бус. Дөрвөн гэрээ бий, түүнийгээ тойрч ярих л хэрэгтэй. Гэрээ байгуулагдаад гурван жил боллоо. Өчигдөр байгуулагдаагүй. Засгийн газрын зүгээс мэдээллийг хангалттай өгч байгаа. Үүнээс хойш зургаан чуулганы эхлэл болгонд тодорхой гишүүн асуудаг. Бид мэдээллийг нь өгдөг. Сэтгүүлчдэд ч мэдээлэл өгсөн. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Гишүүд сайжруулъя гэж хандаж байгаа ч сайжруулах талаас нь бус өөр зүйл яриад байна. Сайжруулна гэдэг бол Монгол Улсад ирэх эдийн засгийн үр өгөөж. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орж Монголын талд ашигтай болсон.
Гишүүд маань хэдэн гэрээ байгааг мэдэхгүй байж шүүмжлээд байна. Ц.Даваасүрэн гишүүн гэрээнд өөрчлөлт хийхгүй бол Засгийн газарт мэдэгдэлгүйгээр хувьцаагаа зарах нь гэж ярьж байна. Ийм зүйл байхгүй” гэсэн юм.

Мэтгэлцээн эхлээгүй ч мэтгэлцээн мэт хэвлэлийн хурал хийсэн хоёр гишүүн мэтгэлцээнийг Олон нийтийн радио телевиз зохион байгуулж мэтгэлцээнд ороход бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан