Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зүйн байнгын хорооныхон ХЗЯ-ны ажилтай танилцлаа

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны гишүүны дарга Ш.Түвдэндорж, гишүүд Р.Бурмаа, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр Хууль зүйн яамны үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд яамны 2013-2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн чиглэлээ танилцуулсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яам хууль эрх зүйн салбарт хийж буй шинэчлэлийнхээ хүрээнд хуулийн байгууллагын дэд бүтцийг шинэчлэх цаг болсныг тайлбарлав. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд иргэний хэргийн шүүхэд жилд дунджаар 40 мянган иргэн нэхэмжлэл гаргадаг. Нэг нэхэмжлэлийн ард гэрч, хохирогч, хариуцагч тал нийлээд арав гаруй хүн байдаг гэж үзвэл жилд 400 мянган хүн иргэний хэргийн шүүхээр үйлчлүүлдэг гэсэн үг. Гэтэл нийслэлийн хэмжээнд  иргэний шүүхийн хуралдааны 16 танхим байдаг тул шүүх хуралдаанууд хойшлох, иргэдийг чирэгдүүлэх шалтгаан болдог байна. Үүнээс гадна зарим дүүргийн шүүх цэцэрлэг, сургуулийн зориулалтаар баригдсан байшинд үйл ажиллагаа явуулж байгаа нь үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл учруулж, шүүхийн аюулгүй ажиллагааны тал дээр ч эрсдэлтэй байдаг. Тиймээс нийслэлийн дүүрэг бүр дээр байгаа шүүхүүдийг нэгтгэж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд эрүүгийн болон иргэний тус бүр нэг шүүхийг байгуулж, нэг шүүхийн байшинд 20-25 шүүх танхимтай байхаар шүүхийн дэд бүтцийг бий болгож байгаа аж. Мөн эрүүгийн шүүхийн хажууд прокурорын байгууллага заавал байх стандарт тавигддаг тул прокурорын байрыг ч бас шинээр барина гэдгээ хэлээ.
Мөн ирэх сард эрүүгийн багц хуулиуд болон шинээр Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Мөрдөх албаны тухай зэрэг хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэж байна гэв.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Тэмүүжин гэдэг нэрнээсээ болоод өөрийгөө Чингис болчихсон гэж андуураад байна, андуураад байна. араамандаа яажигнахгүй бол авгай хүүхнүүдтэй барилга байшин ярьж байх хооронд чинь энэ эх орон чинь худалдагдаад дууслаа. Эх орноо хамгаалдаг эрх зүй хуулийнхаа талаар ганц үг цухулгалдаа. ямар балай баларсан нөхөр вэ чи. тэр төрөөс төрсөн тэрбумтан хударч хулгайч дээрэмчин .гээд чамд зөндөө ажил байна шүү дээ. чи ер нь гудамжинд ажлаа хийсэн ч яадаг юм. эмнэлэгийн байр булаацалдаад бүтэн сар чи юу ч хийсэнгүй. эсвэл ажлаа өг. өөр чамаас дээр хүмүүс байгаа шүү балай минь....
энэ тэмүүжин эрүүл үү. тэр тусгай эмнэлэгт нь үзүүлж онош тогтоолгохгүй бол шүүх прокурорын цэрэг армийн эрх мэдлийн ажил үүрэг рүү орж яриайд балайраад байх юм. тэр шинэчлэл гээч нь үнэхээр ийм юм бол Дорлигжав Зориг батлан хамгаалахын сайд нараар яах юм. Тэмүүжин ганцаараа байхад болох юм биш үү. Эсвэл барилга байшин сав суулгын сайд гэвэл яасан юм...
Хамгийн их уншсан