Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам монголчуудад зориулан ном айлдана

Монголын бурханы шашины гурван зулын нэг Ламын гэгээний найм дахь дүр Данзанжамбалчойжишинэн  Өмнөд Энэтхэгт дахь Гоман дацанд шавилан суралцаж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн онд Далай багшид бараалхах үеэрээ монголчуудад зориулан тусгайлан ном айлдаж өгөхийг айлтгасан юм. Далай багш энэхүү айлтгалыг нь баяртай хүлээн аваад "Би Монголд ойр ойрхон очиж чаддаггүй, очсон ч цөөн хоногоор очдог. Япон, Солонгос, Бирм, Орос, зэрэг улсын сүсэгтнүүд надад айлтгаж аваад энд ирж номонд сууж байна. Түүнтэй адил монголчууд маань Ламын гэгээний айлтгасанаар энд Дарамсалад хүрээд ирвэл 3-4 хоногоор ном айлдаж болно. Ер нь, номын жинхэнэ утга болсон хоосон чанар асран нигүүлсэхүйд анхааран авлага ажиглан шинжлэл хийлгүйгээр Жигжид, Сандуй, Дэмчиг хичнээн уншивч үлгэрлэвэл тосгүй зуурсан замбаа адил бутарна” хэмээн айлдаж байсан юм.
Ийнхүү монголчууд өөрсдийн өөрсдийн номын өдөртэй болж байгаа бөгөөд энэхүү сүнчээ айлдварын номын болон өдрийн тов нь гарчээ. Ирэх сарын 20-22 өдрүүдэд Далай багш Дарамсала хотод монголчуудад зориулан “Сэржи ян шүн” буюу Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алт болон Очирваанийн ван хайрлахаар болжээ. Далай багшийн энэхүү номонд явах монголчуудад зориулан МИАТ компани шууд нислэг гаргаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан