Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан
Барианы өмнөхөн нэр хүндээ унагах вий дээ

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулийн буухиа эхэлчихлээ. Нэгэнт дээрээ төр засаг ардчилсан хүчний гарт шилжиж, олон жил сөрөг хүчин байсан ардчилагчид засгийн эрхийг аваад байгаа бол мөн өдий хугацаагаар төрийн эрх барьсан МАН сандал суудлаа тавьж өгөөд байгаа ийм үед орон нутгийн сонгууль болох гэж байна.  
Ийм үед энэ хоёр том намын аль алинд нь дороо хөлтэй байх сонирхол юу юунаас чухал байгаа.
АН-ын хувьд нэгэнт л энэ дөрвөн жилд төрийн эрхийг барьж байгаа хойно гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажлаа дээрээс нь доош хүргэж ажил болгох сонирхолтой байгаа. Тэгээд ч төрийн байгууллагын нэг гинжин хэлхээгээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж гэмээнэ хожим хойно олон түмэнд хэлэх үгтэй байна гэж төсөөлж байгаа нь мэдээж.
Харин МАН-ын хувьд 20 жилийн туршид төрийн эрхийг халаагүй барьж төр засгийн бүхий л албанд өөрийн хүмүүсээ шургалуулан тэжээж тэр сүлжээгээрээ намаа санхүүжүүлдэг болохоор ямар нэгэн албан тушаалд өөрийн хүнтэй байх хэрэг бий. Үгүй юм гэхэд сонгуульд үйлчилсэн хүмүүсээ албан тушаалаар шагнаж урамшуулдаг нь тасраад байгаа болохоор бүр ч хэцүү байгаа. Хамгийн гол нь дээрээ өөрсдөө биш юм гэхэд дороо тэднээ ажилтай байлгаж УИХ-ын дараагийн сонгуульд ашиглах сонирхол байна.  Чухамдаа өнгөрсөн 20 жилд болсон сонгуульд  сэтгэлээрээ зүтгэж, сөрөг хүчнийхэнтэй халз тулан намаа хамгаалж ирсэн хүмүүс бол орон нутаг дахь гишүүд нь. Тэдгүйгээр МАН-ынхан томцуул хэзээ ч өөрсдөө луйвар булхай, залилан хийж  чадахгүй.
Өөр бас нэг сонирхол нь орон нутагт ялбал АН-ын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг саармагжуулж, аль болох хэрэгжүүлэхгүй байгаад  2016 оны сонгуулийн сурталчилгаанд “Аль вэ нөгөө АН-ын яриад байсан том том амлалт. Хэрэгжсэнгүй шүү дээ. Энэ ардчилагчид ийм л улс” гэж ам бардам хэлэхийг Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нар туйлаас хүсч, хэл нь загатнаж  байгаа.
Ийм хоёр сонирхол хүчээ авч байгаа энэ үед төрийн дээд байгууллага УИХ гацчих нь тэр. Энэ бол чухамдаа хоёр том намын хувьд аль алинд нь том алдаа. Ёстой л барианы өмнөхөн бүдэрч байгаатай агаар нэгэн.
АН-ын хувьд ажлын эхлэл бүр нь овоо нааштай байж иргэд хөдөлмөрчдийн дэмжлэг аваад “Үгүй нээрээ ингэж болох байж шүү дээ. Өмнө нь МАН яагаад үүнийг хийхгүй байсан юм бол оо” гэж байтал Өвөрхангайн тойргоос болоод “нээрээ АН шүүхэд нөлөөлөөд байгаа юм биш байгаа” гэсэн эргэлзээ төрж эхэллээ.
МАН-ын хувьд мэдээж өрөвч монголчуудаар өрөвдүүлж байгаад Орон нутгийн сонгуульд оноо авна гэж тооцоолон уйлан дуулан эхэлсэн ч орц нь хэтрээд Төрийн ажлыг гацаанд оруулсан нь олны дургүйцлийг төрүүлж эхлэх нь тэр. Муу дээр муухай гэгчээр УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байхад дайрч орсон, өчигдөрхөн л жагсаал цуглааныг тоохгүй, сөрөг хүчнээ сонсохгүй хүчээр түрээ бариад явж байсан УИХ-ын хоёр ч дарга, бас хоёр ч ерөнхий сайд асан хүн УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хав дараад сууж байгаа нь олны дургүйцлийг төрүүлэхээс хэтэрсэнгүй. Тэднийг өрөвдөхөөсөө илүүтэй “Эд хэзээ ийм болоов. Болиосой билээ” гэцгээж байна.
Арга ядсан тэд “Хонхны дуу”-г талбай дээр тавьж сүртэй жагсаал хийх гэсэн ч анхан шатны байгууллагын дарга нараа дарамталж тоо, төлөвлөгөө өгч байж ирүүлсэн хэдэн хүнээс нь хэтэрсэнгүй. Харин ч олон нийт “Эд чинь “АРДЧИЛАЛ” гэхээр нүдээ таглаж, чихээ бөглөөд л дайждаг байсан, хэзээнээс “Хонхны дуу”-г дуулж, ардчилал ярьдаг болов” гэж ам дамжуулан ярив. Олон түмэн ой сайтай юм аа. УИХ-ын чуулганы танхимд Ц.Нямдорж, Д.Арвин нарын “Та нар муусайн ардчилагчдаас болж Монгол улс сүйрлээ” гэж байсныг мартаагүй байна.
Олон түмэн бол МАН-д хоёр суудлыг нь өгөөсэй гэхээсээ илүүтэй, төрийн ажил, АН-ын шинэчлэл үргэлжлээсэй, ирэх жилийн төсвөө ярьж батлаасай гэж харж байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн гэхээсээ илүүтэй шог хошин гэмээр энэ үйл явдлын талаар олон нийт “Монгол Улс хуулиа л дээдэлмээр юм. Хууль байсан ч хэрэгжүүлэлгүй явсаар байгаад бүр ийм болчихож” гэсэн нэг л дүгнэлтэд хүрч байгаа бололтой.
Хэлэмгий хүн сурамгай гэж монголын нэг сүрхий зүйр үг байдаг. Үүн лүгээ МАН-ынхан “АН-ынхан шүүхэд, СЕХ-нд нөлөөллөө” хэмээн хоолой мэдэн хашгирч байна. Өөрсдөө өнгөрсөн жилүүдэд яаж байснаа бүр таг мартаж орхиж. МАН  чухам эрх барьж байхдаа Монгол Улсын хуулийг уландаа гишгиж  байснаа мартчихсан атлаа үг хэл, үйл хөдлөл бүрээрээ үүнийгээ илчилж сууна.
Юутай ч өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлууд орон нутгийн эрхийг өөрийн намдаа авахын төлөө намуудын хүч үзэх ширүүн тулааны зөвхөн эхлэл нь байлаа. Гэхдээ л хоёр том намын сонгуулийн ажлын гараа аль алинд нь нэг их таатай, өөрөөр хэлбэл нааштай үнэлгээ авахаар байсангүй.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан