Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа

Нийслэлийн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлийн бүлэг бүлгийн хуралдаанаа хийлээ. Тэд маргааш болох нийслэлийн төсвийн тодотголын асуудлаар хуралдсан байна. Хуралд НИТХ дахь “Шударга ёс” бүлгийн дарга Н.Баяраа, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Б.Батбаяр нар болон бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх нар оролцлоо. Хурлаар нийслэлийн төсвийн тодотголын асуудлыг авч хэлэлцээд зарчмын хувьд дэмжих шийдвэр гаргажээ. Гэхдээ нийслэлийн төсвийн тодотголд нарийвчлан задалж үзэх хэд хэдэн зүйл байгаа. Тухайлбал, 2013 онд нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл нь хуудуутай гэнэ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажуулаагүй хэдэн дарга тойрч суугаад санаанаасаа зохиогоод оруулчихсан байж болох хэд хэдэн зөрчил байгаа тул энэ асуудлыг яаралтай нэг мөр болгож, төсвийн тодотголыг хийхээс өмнө мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хавсаргаж тодорхой болгоно уу хэмээн Нийслэлийн төрийн сангийн газрын дарга Э.Ганхүүд зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан