Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хог хаягдлын менежментийг дахин боловсруулна



НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг ИТХ-д оруулж хэлэлцүүлэхийг дэмжих тухай болон, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, шашны байгуулалгын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа.

 Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийн тухай товч мэдээлэл хийлээ. Нийслэл хотын хүн ам айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, ахуйгаас болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хог хаягдлын хэмжээ ихэсч хог цуглуулах, тээвэрлэх, түүнийг ангилан ялгаж боловсруулах үйл ажиллагаа өнөөгийн шаардлагаас хоцорч байгаад дүгнэлт хийж, энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулжээ. Энэхүү хөтөлбөрт хог хаягдлын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хог цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хог хаягдал боловсруулах үйлдвэрийг байгуулах, хог тээврийн үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болон санхүүжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг тусгасан байна.  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 114,4 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан гэж танилцууллаа.  Мэдээллийг сонсоод НИТХ-ын Тэргүүлэгч Б.Түвшин, Л.Нарантуяа нар, хөтөлбөрт зарим нэг дутуу орхисон зүйл байна. БОНХЯ-тай хамтран аюултай хог хаягдлын жагсаалтыг гаргаж, энэхүү жагсаалтанд орсон хог хаягдлыг хэрхэн тээвэрлэх боловсруулах асуудлаа нарийн тусгах хэрэгтэй, мөн хөдөлмөрийн удирдлга зохион байгуулалт дээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэд ажил нэмэх хэрэгтэй, хөтөлбөрийн төсөвийн задаргааг дахин боловсруулж хэлэлцүүлэх нь зөв  гээд, энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхийг хойшлуулахыг санал болголоо. Энэ саналыг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжлээ.  

Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар Тэргүүлэгчидэд танилцууллаа.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байрны зүүн талд байрладаг “Цэдэн Эрдэнэ” өрхийн эмнэлгийн зориулалттай барилгыг “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэх санал оруулж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралаар батлуулахаар хэлэлцүүлж байгааг тэрээр танилцууллаа.  Тус өрхийн эмнэлгийн барилга нь 2005 онд ашиглалтанд орсон, төвлөрсөн халаалт, цэвэр, бохир ус, цахилгаанд холбогдсон барилга юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчид, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”,  Нийслэлийн Засаг даргаас албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Намьянжугийн гудамж, 13 дугаар хорооллын 15-р хорооны “Цэцэн Эрдэнэ” өрхийн эмнэлгийн зориуллтай байрыг “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрч тогтоол гаргалаа.  

Бусад

·         Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэр бүхий 32 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, хугацаа сунгуулсан шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг, дүүргийн ИТХ-ын дарга болон, Засаг дарга нарт үүрэг болголоо.

·         Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн 45 жилийн ойг энэ оны 11 дүгээр сард, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 28 дугаар ангийн 50 жилийн ойг энэ оны 12 дугаар сард тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан