Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Оюу толгой” төслөөс МСҮТ-үүдэд тоног төхөөрөмж нийлүүллээ

Улсын хэмжээнд 30 орчим мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 12000 орчим оюутан суралцдаг байна. Тэднээс Хэнтий, Увс, Дорнод, Дархан -Уул аймгийн МСҮТ-үүдийг сонгон “Оюу толгой” төслөөс тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Сургууль тус бүрт 130 сая төгрөгийн өртөг бүхий хий шингэн, цахилгаан, электроникийн хичээл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж ирсэн байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг нэмэгдүүлэх улмаар дадлага туршлага бүхий боловсон хүчинг ажлын байранд бэлтгэн гаргахад шинэ тоног төхөөрөмжүүд ач холбогдолоо өгнө гэж үзэж “Оюу толгой төслийнхөн үзэж байна.

Тоног төхөөрөмж гардан авсан сургуулийн багш нар түүнийгээ хэрхэн угсарч бүтээх болоод хэрхэн ашиглах тухай мэргэжил арга зүйн сургалтанд хамрагдлаа.

Ингэснээр мэргэжлийн сургалт арга зүйн чадамжаараа дэлхийд нэгдүгээрт, тоног төхөөрөмж нийлүүлэлтээрээ хоёрдугаарт бичигддэг “Фесто” компанийн тоног төхөөрөмжийг Хэнтий, Увс, Дорнод, Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалтын төвүүд сургалтандаа ашиглах боломжтой болж байгаа юм. Мэргэжил арга зүй чадамж олгох сургалт 5 хоног үргэлжиллээ.

Г.Мөнхгэрэл http://info.e-darkhan.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан