Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийн ажилтан 40 кг алт хулгайлжээ

Косовогийн Печ хотын цагдаагийн нэг дэслэгч, нэг туслахынхаа хамт  эд мөрийн баримтын агуулахаас 40 кг алт хулгайлсан хэрэг гарчээ. Эд мөрийн баримтын агуулахад хулгай орсон сэжгээр хуулийнхан тэнд үзлэг хийхэд дэслэгчийн байрнаас 13 кг алтан гулдмай олдсон байна. Дэслэгчийг саатуулаад өөр байруудад үзлэг хийхэд найзынх нь гэрээс бас 27 кг алт  олджээ. Хууль хяналтынхан тэднийг саатуулан шалгаж эхэлсэн байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан